Friday, December 11, 2009

Алфред Адлер - Alfred Adler /1870-1958/

Альфред Адлер – бодгаль сэтгэл судлалын үндэслэгч. Чухамдаа өөрийнх нь санаа Фрейдээс тусдаа бие даан хэд хэдэн жинхэнэ төгс зүйл болж чадаж байв. Түүний онол нь сонгодог психоанализ (сэтгэц задаргаа) ба нэгдмэл чанарын тухай сургаал, бие хүний хөгжилтэй холбоотой байв.

Альфред Адлер 1870 оны 2 сарын 7-нд Австрийн Фенцинг хотод төржээ. Тэрээр аль эрт хүүхэд байхаасаа л эмч болохыг мөрөөдөж байсан ба хожим нь Венскийн Анагаах ухааны их сургуулийн төгсөж эмч болох гараагаа эхэлжээ.

Харин удалгүй түүний сонирхол мэдрэлийн өвчин буюу хий судлал болж өөрчлөгджээ. 1902 онд алдарт “Зүүдний тайлал”-г уншиж дараа нь Фрейдийн зохион байгуулсан дугуйлангийн гишүүн болжээ. Гэвч удалгүй Адлер Фрейдийн тэрхүү үндсэн санаанаас тэс өөр санааг боловсруулж эхэлжээ. 1911 онд Адлер нийгмийн бүлэгт орж Фрейдээс улам бүр холбоогоо тасалж байв. Тэгээд өөрийн бүлгийг байгуулж “Чөлөөт нийгмийн сэтгэц задлалын шинжлэл” нэр өгч дараа нь “Бодгаль сэтгэл судлалын нийгэмлэг” болгон өөрчилжээ.

1912 онд “Мэдрэлийн шинж чанарын тухай” бүтээлээ гаргасан. Мөн энэ ондоо тэрээр “Бодгаль сэтгэл судлал” сэтгүүлийнхээ үндсийг тавьсан.

Дэлхийн 1-р дайны сүүлч үед Адлерийг түгшээсэн асуудлууд эхэлсэн. Тэрээр Венскийн сургуулийн боловсролын системд анхны хүмүүжлийн эмнэлгийнхээ суурийг тавьсан. Үүний учраас багш нарын ажил нэмэгдэж байв. Яагаад гэвэл тэд л зөвхөн, хүүхдийг бие хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

Нацистуудын үзлийг баримтлагчдын үйл ажиллагаанаас болж 1938 онд Австрит түүний эмнэлэг хаагдсаныг зарлажээ. 1937 онд зүрхний хурцдалд оржээ. Олон газраар явж (Европын) лекц унших болсон.

1938 оны 5 сарын 28-нд Абердин хотод лекц уншихаар ирсэн үедээ өвчин нь хүндэрч нас баржээ.

Адлер Фрейд, Юнг нарын хүний зан байдалд хувийн ухамсартай зан төрх голлох тухай хуулийг үгүйсгэсэн. Төрөлхийн ухамсаргүй зан төлөв нь эцэстээ хүнийг нийгмээс заагладаг.

Тэрээр хамгийн өндөр хүч нь хүний амьдрал ба зан төлөвийг тодорхойлдог. Энэ мэдрэмжийн нийгмийн харилцаанд (янз бүрийн) урам зориг өгч хүмүүсийн нягтрал нэгдмэл байдлаар тодорхойлогддог гэж үзжээ. Гэвч Адлер Фрейдийн онолыг бүхэлд нь няцааж байв. Мөн тэрээр бие үний хөгжилд түүний дотоод мөн чанар цорын ганц төрөлх байдал нөлөөлж байдгийг зөвшөөрч байжээ. Фрейдийн бэлгийн хүчин зүйл хэмээх чухал санаанд нийгмийн үүргийг сонирхолтойгоор нэмжээ. Тэр үед Адлер бие хүний хөгжлийн чухал хандлага болон өөрийн цор ганц бодгалийн сэтгэл судлалыг хөгжүүлэн үлдээхийг эрмэлзэж байв. Бие хүний цорын ганц нэгдмэл байдлын тухай утга санаа нь Адлерийн сэтгэл судалд үлдээсэн үнэлж баршгүй дэвшил юм. Түүний үлдээсэн асар их гавьвяатай бүтээл нь “Бүтээлч би” юм.

Адлер бие хүний дэвшил хөгжлийг өөрчилж болох хувийн бодгаль системээ хүний амьдралын янз бүрийн туршлагаар тайлбарлах санааг дэвшүүлжээ.

Түүнээс илүүгээр “Би” нь хүн бүрийн амьдралын цорын ганц хэв маягийн биелүүлэлтийг хөнгөвчилж болохыг эхлээд өөрсдөө туршлагаасаа эрж хайдаг. Адлер өөрийн бие хүний тухай онолыг маш сайн бүтэцтэйгээр тайлбарлажээ. Энэ хуурмаг фенализмийн учир шалтгааныг давамгайлах эрмэлзэл, үнэлэмжгүй мэдрэмж, нэгдмэл мэдрэмж, “бүтээлч би” ба амьдралын хуурмаг фенолизм нь немцийн эрдэмтэн Уанса Файгингерсийн авсан санаа юм.

Тэр нь бүх хүмүүс амьдралдаа хүн бүрийн зан байдлын зохион байгуулалт, бодит байгалийн байгууламжийн бүтцийн тусламжтайгаар чигээ олох гэсэн утгатай.

Тэрчлэн Адлер их хэмжээний найдвар нь ирээдүйд байдаг, харин туршлага нь өнгөрсөнд байдаггүйг хүний үйлдлийн учир шалтгааны тухай санаагаа боловсруулжээ.

Эцсийн зорилго нь хэт туйлын байх ба түүнийг биелүүлэх хэрэггүй. Гэвч хүний халхлагдсан үйлдэл нь түлхэцээр илэрнэ. Эрүүл хүн хий хоосон найдвар амьдралыг тиймээр нь харахаас бүрэн чөлөөлөгдөж болно.

Хүнд л байдаг илүү нарийн зохион байгуулалттай мэдрэлийн системд гүйцэтгэлгүй зорилт үргэлж илэрч байдаг.

Адлер туршлага нь хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог гэдгийг баталжээ. Тэрээр би нь нэгдмэл бүтэц, 1-3 төрөлхийн ухамсаргүй мэдрэмж нь төрөлхийн боловч хоцрогдон үлдсэн байж болдог. Үүний үр дүнд мэдрэлийн зөрөлдөөн нь зан байдалтай зөрдөг. Энэ нэгдмэл мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд хүүхдийн анхаарал, зовнилыг чухлаар хүрээлж түүний хайртай, хүссэн мэдрэмжийг өгөх юм. Энэ жинхэнэ бодит мэдрэмж хаягдаж орхигдсон хүүхдүүдэд хөгждөггүй. Тэрчлэн тэдний сул тал нь хэтэрхий эрх танхил хүүхдүүд байдаг.

Адлер, хүн өөрөө амьдралын хэв маягаа хэлбэршүүлж өөрөө бие үнийг бий болгодог. “Бүтээлч би” энэ бол өөрийн өвөрмөц онцлог хүн, бие хүн болж хувьсах, үнэн бодит байдал дахь алдаа, бодгалийн цогц, хүрээллийн цорын ганц хэв маяг юм.

“Бүтээлч би” бол хүний амьдралын утга учир юм. Амьдралын хэв маяг нь тийм үйл явц, дүр дүрслэл, хэлбэр бүхий уран бүтээлийг бий болгож, хүнд хувь заяагаа захирах цорын ганц боломжийг олгодог. Адлер өөрийнхөө амьдралыг аялдан дагагч мэт биш харин бие даасан цогц ухамсар, туршлагатай болгохыг онцлон тэмдэглэжээ. Хэрэв нэгдмэл мэдрэмжийн амьдралын чиглэлийг тодорхойлсон хоёр төрлийн мэдрэмж байх ба үүнд дутмаг байх, давуу байх эрмэлзэл байна. Энэ хоёр нь бие хүний хөгжилд нөлөөлдөг. Энэ мэдрэмж нь бодгалийн болон нийгмийн дэвшил, хөгжилд ч бүрэн хувь нэмрээ оруулжээ.

Тусгай механизм бий болсноор энэ мэдрэмжид нөхөлт болжээ. 4 төрлийн нөхөлт байдаг. Үүнд бүрэн бус нөхөлт, бүрэн нөхөлт, дээгүүр нөхөлт, хуурмаг нөхөлт. Энэ төрлүүдийн нэгдэл нь Адлерт анхны бие хүний онолыг бүтээх боломжийг олгосон. Өөрийн алдаагаа даван туулах боломжгүй, ялангуяа физикийн хуурмаг нөхцөлийг үргэлж авчирдаг. Хэдийгээр хүч нь хожим өөрөө насанд хүрсэн хүний онцлогийг эхлэн ашигладаг.

Роджерс Карл Ренсон - Carl Rogers / 1902- 1987/

Өнөөдөр К.Роджерсийг 20-р зууны гарамгай сэтгэл судлаачдын нэг гэж хууль ёсоор баталсан.Ф.Перц, Ш.Бномп К,Хорни Э.Фромм зэрэг алдартай сэтгэл судлаачид түүний нэрийг дурсдаг. Роджерсийн гэр бүл 6 хүүхэдтэ байсан К.Роджерс 1902 оны 1 сарын 8 нд айлын 4дэх хүүхэд болж төрсөн. К.Роджерс багадаа маш ичимхий мөн аймхай хүүхэд байсан. Түүний эцэг нь аялалд их явдаг байсан учраас Роджерс чухамхүү ээж нь түүнийг эрхлүүлснээр томх нөлөө үзүүлсэн. Роджерс дуртай номоо уншиж байнга завгүй ажилладаг байсан. Түүний эцэг эх шашны гүнзгий шүтлэгэтэй хүмүүс байсан ба түүнийг уран зохиолын ном уншихад нь хоосон цагийн гарз хийлээ гэж сайшаадаггүй быайсан. Тэрээр анх 7 настайдаа сургуульд орсон. Тэрээр авъастай авхаалжтай байсан төдийгүй уншсан ном нь түүнд маш их нөлөө үзүүлсдэг байсан. Тиймээс түүнийг шууд 2-р ангид нь суралцуулсан. Энэ сургуульдаа тэрээр өөрийн ирээдүйн эхнэр болох Хелем Эмиоттой танилцсан. Карл өөрийгөө хүлээн зөвшөөрч өвөөгөө урьж уулзаад анхны шийдвэрээ гаргасан. Тэр 15 настайдаа гэрлэсэн.Роджерсийн бага нас Фермид өнгөрсөн. Хөдөөгийн аж ахуйг хөдөлмөр түүнийг ертөнцийг үзэх үзэлд асар их нөлөө үзүүлсэн. Роджерс зорилгоо биелүүлэхийн тулд колледжид элсэн орсон. 2 жилийн дараа түүний санаа хувирсан. Тэрээр боловсролдоо оюун ухааны замыг сонгох шийдвэр гаргасан. Энэ нь улам бүр нөлөөлж байсан.

Тэрээр шинэ гэрлэгсдийн нийтийн байранд амьдарч байсан. Түүний том хүү нь Хрисстийн холбооны идэвхтэн байсан. Карлын Хрисстийн үзэл санааны чиглэл нь бие хүн үүсэн тогтох явдал байсныг хүлээн зөвшөөрсөн. Хятадад болсон Олон Улсын Хрисстийн их хуралд тэрээр оролцохдоо эцэг эхээ шашинд ямар их итгэдэг болох нпь Карлын шашныг үзэх үзэлд чухал нөлөө үзүүлсэн. Хурал тарсны дараа эцэг эхээ сууж байгааг олж харсан ба тэрээр хэзээ тусгаар тогтносон хүн болон суурьшихаа асуусан. Цаашид Роджерс өөрийн боловсролдоо теологийн семинараар үргэлжлүүлсэн. Өмнө зүгрүү богино аялалд явсны дараа түүний шашныг үзэх хандлага нилээд өөрчлөгдсөн. Тэрээр өөрийн амьдралыг хүмүүст туслах оюун ухаанд түшиг тулгуур гачигдал мөн сүмийн гаднах байд хүрэх зэргийг түүнийг тооцон үзсэн. Тэрээр сэтгэл судлалд дур татах том шинжийг бий болгосон. Роджерс сэтгэл судлалын ажлаараа маш завгүй ажилладаг. Тэрээр магадгүй өөрийн гэсэн амьдралтай болохийн тулд хүмүүсийн эсэн мэнд амьдрахад тусалдаг байсан. Роджерс нь Висконскийн их сургуулийн сэтгэл судлалын эчнээ курсэд суралцахаар явсан ба Колумбын их сургуулийн сурган хүмүүжүүлэхийн колледжийг үүсгэн байгуулсан. Тэгээд цааш үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн. Их сургуулиа төгссөний дараа Карл Рочестер Нью—Йоркийн муж эмнэлгийн сэтгэл судлалын төвд багачуудад туслагчаар ажиллах болсон.Тэрээр 12 жил ажилласан. Роджерс сэтгэл судлалын сургуулиас шалгарсан анхны хүн ба түүнтэй бусад хүмүүс нийлдэггүй байсан боловч заримдаа тэр өөрийн өвчтөнд өөрийн буюу хувийн ажлын аргаараа туршилт хийж онол боловсруулсан. Сэтгэцийг албан ёсоор хүлээн авахад тэр нь өөр хоорондоо ондоо уламжлалд ойртсон ба эцэстээ дотрын эмнэлэгт төвийг тохируулах түнш гэдэг нэр өгсөн. Өвчтөний сэтгэцийн өвчнийг судлах ажил нь дараагийн ажил байсан.

Роджерс өөрийн сэтгэл судлалын ажлын “ түнш ” гэсэн нэр томъёог санаачилсан. Бас үгээр амаргүй тоглодюог байсан. Сэтгэцийн байгууламж нэр томъёог өөрчилж глобальд дахин эргэж ирсэн. Ямар өвчтөн бэ? энэ нь том хүн байх ёстой . Хий судлалд мэргэжлийн тусламж гачигдаж түнш биш хэрэгцээт асуудлыг авч үздэг. Ямар хүн харагдаж байна, өөрөө өөрийнхөө ач тусаар гачигдлаас хөдөлмөрлөн ангижирч сэтгэл судлалын тусламжийг байх ёстой гэж эрхэмлэсэн. Карлын сэтгэл судлалын зорилго нь хүний тоо хэмжээг унших түүний асуудлыг хамгийн багаар зөвшөөрсөн. Эмч тэр этгээдэд заавар өгнө гэсэн. Роджерсийн дэвшүүлсэн онол — энэ бол бодьгалийн авъяас маш нарийн төвөгтэй учраас бодит тоогоос чөлөөлөхөд бэлэн мэргэшээгүй бие хүн байдаг. Түүний санаа нь хэдий ч хүнийг ойлгож байдаг харин амьдрахад амьдралын хүчин зүйл нь тэдгээрийг дийлдэг учир өөрийн амьдралыг өөрчлөхөд тогтсон тодорхойлолт хэрэгтэй . Бие хүний талаарх гол чухал үндэс болох гол шинж нь сувъект нь орчин тойрныхоо дунд үйл ажиллагаа явуулдаг. “ урьд өмнө нийгмийн үр дүн гэдэг “ .Сэтгэцийн системийн дүр зургийг боловсруулахад уриалан дууны харшлыг зайлуулахаар бодитой туршилт буюу “ би” гол санааг мөн бие биедээ тус болоход зохистой байдалд хүргэдэг. Тэр юуг итгэмжлэхээ түнштэйгээ ярихаа багасгаж үнэн зүрхний харьцааг үзүүлэх эцэст нь механизмийг бүрэн гүйцэд устгах бие хүний бодит байдлыг халхалдаг. Энэ нь түнш хэлбэрийнх хүртэл “ Локус доторх үнэлэлт “ өөрийн өмчийн хувиралд ухамсартай суурь болдог. “ Би “ гол санаа нь амьдралын туршлагын бодит байдалд зохицуулдаг. 1939 онд Рочерестэд ажиллаж байхдаа бичсэн нэг юм нь “ Эмнэлгийг айлын хөдөлмөрчин хүүхэд” үүнийг Огай их сургуулийн профессор дурьтгалаа болгож үүнийхээ эсрэг хаяглахыг зөвшөөрсөн.

Хожим нь тэр “ Консультировний сэтгэл судлал “—д сэтгэцийн агуулгыг маш тодорхой харуулсан. 1945 онд Роджерс Чикакогийн их сургуульд хувийн зөвлөлийн үндэс суурийн төвийг бий болгосон. Түүний ажил Карл Роджерс шалтгаандаа том том хүмүүстэй харилцах боломж асуудлын талаар тусламж аван хэд хэдэн нэрсийн жагсаалт гарган амьдралын туршлагыг нарийвчлан судалсан.1975 онд Роджерсийн ажлын төвд захирлын тушаал ирсэн байна. 1951 онд тэрээр “ Өвчтөний тусгал “ энэ номондоо өөрийн зарчмыг бүрэн дүүрэн нийтэлсэн байдаг. Түүний энэ ном маш их шүүмжлэлтэй учирсан. Биесийн тусгал нь сэтгэцийн аргуудтай албан ёсны харгадсан нь түүнийг дагахад хүргэсэн.

Роджерс бичихдээ асуудал гэж юу вэ? Хүн анх ярилцахыг хүсдэг. Тэр зайлшгүй асуудлаа хожим бие биедээ хувиргах асуудлын 10 эгнээг бөайд илүү болгосноор тэр нь сэтгэцэд үзэгддэг. Харин бодит байдалд олон дүрийг бий болгож бие хүний асуудлыг үүсгэн өөрийн глобальд анхны асуултад “ Би хэнд хэрэгтэй вэ? “ . “Би контактанд орсон одоо өөрөө “ Би “ мөн үү?” “ Би өөрөө хэрхэн яаж болох вэ? “ гэж бичсэн байна.

Роджерсийн үгээр бол “ Бай нь хүн хүссэндээ хүрэхэд чухал хэрэгтэй. Ингэснээр боть бүрэлдэж өөрийн талаар өгүүлэл бичдэг “ гэжээ. Тэрээр бичихдээ түүнийг бүрэлдүүлэн байгуулах түнштэйгээ хэрхэн харьцах тэр бүгдийг аюулгүй дөлгөөн

Байдлаар өөрөө мэдрэх хэрэгтэй гэсэн. Хүн өөрийн эрх чөлөөнд аажмаар тодрохийн тулд түүнийг ашигладаг. Тэр бараг бүх амьдралдаа төмөрлөг хэвийг эвдэж заншсан ба чухал байдалд тэмүүлдэг. Түүний үнэнч мөн чанарыг тодорхойлдог. Өөрийн оршил нь хоосноор илэрч энэ бүх нь реакцитай байдаг. Түүний организмын үнэн байдлыг мэдрэхүйн талаас нь авч үзсэн. Роджерсийн ном нь “ Бие хүний үүсэл “—иин тухай юм. Хамт ажиллагсадын сөрөгөөр хандах нь нийгмийн сонирхолд анхаарал татсан боловч зохиогчийн шагнал багагүй нөлөөлсөн .

Зохиогчийн шагнал хүтсэн нь хамт олныг сөрөгөөр хандахад багагүй нөлөөлсөн. Түүний үзэл санааг бүр мөсөн албан ёсоор олж авсан. 1963 онд түний үйл ажиллагаатай холбоотой бие хүнийг судалсан. 1987 онд Роджерс нас нөгчсөн ба К.Роджерс 16 ном 200 өгүүлэл бичсэн.

Сэтгэл судлалын тухай домог

Сэтгэл судлалын тухай домог Сэтгэл судлал хэмээх нэр тмьёо үүсэл эртний грекийн домог үлгэртэй холбоотой ... Тэнгэрийн бурхан Афродитийн хүү эрот Психия хэмээх нэгэн үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдран дурлажээ. Тэнгэр заяат бурхан хөвгүүнээ эгэл үхэх төрөх тавьлантай бүсгүйтэй амьдарлаа холбох болсонд эцгийн сэтгэл гонсойн туйлын таагүй байсан учир тэднийг салгах болололцоотой бүхнийг хийж, олон янзын сорил хийж хөөрхий Психияд тулгахаар шийджээ. Эроттойгоо дахин уулзах хүсэл, хязгааргүй хайрт сэтгэлдээ хөтлөгдөн гоо бүсгүй сорил бэрхшээл бүхнийг амжилттай давж гарахад бурхадын сэтгэл ихэд хөдөлж тэдний хүсэлтийг ёсоор болгожээ. Энэ хооронд дурлалт хар хүү Эрот нь бурхадын эзэн Зевсийг ятган итгүүлж хайрт бүсгүйгээ үхэшгүй мөнхийн дагина болгон хувиргасан байна. Ийнхүү дурлалт хосуудын ариун хайрын нандин холбоо мөнхөрчээ.

Ухамсар гэж юуг хэлэх вэ?

Мөн чанар талаас нь авч үзвэл ухамсар бол хүний тархины шинж, сэтгэцийн тусгалын болон хүний өөрийн зохицуулгын дээд хэлбэр, түүхэн хувьсах хөгжлийн бүтээгдэхүүн хамтдаа мөн. Ухамсарын агуулга нь хүрээлэн байгаа бодит байдал, материаллаг үндэс нь хүний тархи, харин түүний салшгүй үндсэн хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэхүй, харилцаа юм.(С.Л.Рубинштейн) Хувь хүний, бүлгийн, нийгмийн гэсэн ухамсарын 3 үндсэн хэлбэр бий.
Хувь хүний ухамсарыг ерөнхий сэтгэл судлал, нийгмийн ухамсарыг гүн ухаан тус тус судална. Үүний зэрэгцээ логик, нейрофизиологи, нийгэм судлал, угсаатны зүй зэрэг шинжлэх ухаан ухамсарыг судалдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хувь хүний болон бүлгийн ухамсарын үүсэл хөгжил, бүтцийг судалдаг. Хувь хүний ухамсарын шалгуурыг үйл ажилгааны, төрх байдлын гэж харьцангуй хоёр хэсэг болгон хуваан үзэж болох юм. Үүний эхний шалгуурт танин мэдэх, хөдөлмөрлөх, харилцах, үйл ажиллагааны эцсийн үр дүнг хамаатуулдаг. Ухамсарын төрх байдлын шалгуурт биеэ авч яваа байдал, үйл ажиллагааны явц, тэдгээрийн илэрхийлж байгаа сэтгэцийн гадаад илрэл зэргийг хамаатуулж болох юм. Гэвч ухамсарын шалгуурууд нь хоорондоо салшгүй холбоотой. Ухамсарын бүрэлдэхүүн хэсэгт өөрийн ухамсар, мэдлэг, оюун ухаан, анхаарал харилцаа, төрх байдал, үйлдэл, үйл ажиллагаа, ухамсарлагдаагүй зүйл зэргийг хамаатуулж болох юм.
Ухамсарлагдаагүй зүйлд дотоод яриа, санамсаргүй алдаатай үйлдэл (ярианаас үг буруу бичих гэх мэт), зүүд, мөрөөдөл зэрэг хамаарагддаг. Утга ойролцоо үгс: ухаан, сэтгэлгээ, сэтгэх үе, оюун ухаан, оюун санаа гэх мэт.

Ухамсарт ухааны өөрчлөлт Ухамсарт ухаан дараахь шинжээр өөрчлөгдөнө.
1. баримжаа алдагдана.
2. биеийн баримжаа алдагдана
3. танин мэдэхүйн
4. сэтгэл хөдөлгөөний хэвийн биш байдал
5. Юмын ухамсартай байдал алдагдах
6. хийж байгаа зүйл дэс дараалалгүй, эмх замбараагүй
а. ухамсарт хэсэгчлэн балартах
б. ухамсарт ухаан балартах
в. ухамсарт ухаан алдах, ком-нд орох
Эдгээр ерөнхий шинжүүд дээр тусгалд өвөрмөц содон шинжүүд үүсч болно. Эдгээр тусгай шинжүүдийг харгалзан үзнэ.
1. ухамсарт дэмийрэн балартах - Делерей
2. ухамсарт ухаан зүүдчилэн балартах - Онеройд
3. Гүрийдэн балартах – Сумерек
4. Бадамдуулах балартах - Аменция
5. Нойрмоглон балартах - Оглушенность

Делерей Халдварт өвчний хордлогууд, бусад хордлогууд дотор олонтой тохиолддог хичнээн их өндөр халуурна. Тэр хэмжээгээр делерей магадлал ихтэй делерей-д орно. Архины цагаан солионы үед делерей элбэг. Дээр дурьдсан ерөнхий шинж бүр нь илэрнэ. Харин харааны хий үзэгдэл дүрсийг гажуу тусгал хоёрдогч хий үзэгдэл илэрнэ. Илэрч байгаа дэмийрлээс болж янз бүрийн юм ярьдаг. Өглөө өдөр харьцангүй бие нь сайжирна. Харин орой, шөнө, үдэш дээрх шинжүүд илэрнэ. Сэтгэлийн хөдөлгөөний догшрол гэж шөнө нойргүй болоод, өглөө өдөр нь унтаад, хий үзэгдэлд дэмийрэл болон хөдөлгөөн ихтэй болохыг хэлнэ.
Дэмийрэл нь 3 үе шаттай:
1. Их мэдрэмтгий дүрсийн гажуу тусгалтай, айдастай, нойрмоглох үеийн хий үзэгдэлтэй харанхуй үед нүдээ анихад хий үзэгдэл илэрнэ. Зарим нь өглөө сэрэх үед хий үзэгдэл үзэгддэг.
2. Ид үе: Хараа сонсголын жинхэнэ хий үзэгдэл илэрнэ.
3. Хордлого буурч, халуун буурах үед хий үзэгдэл арилаад сульдлын шинж илэрнэ. Энэ үед 3 шатны оронд
- Мэргэжлийн делерей илэрч болно.
- Шивнээ делерей илэрч болно.
- Амандаа үл ойлголцох шивнээ.

Онеройд- зүүдчилэн балартах. Өвчтөн унтаагүй зүүд зүүдлээд байгаа мэт болдог. Энэ үед ухаан балартлын 9 шинж илэрнэ. өвөрмөц шинж тэмдэг: фантази, хажуу тусгал, дэмийрэл хий үзэгдэл илэрнэ. Өвчтөн өөрийгөө хувилуулаад ер бусын фантази ертөнцөд байгаа мэт төсөөлнө. Энэ нь ер бус байдаг. Тэр ертөнцөд оролцоод гол сүм нь гэж үздэг. Хөдөлгөөнөөс харахад бодлогоширсон байдалтай. Тухайн хүнтэй ярилцахад хэцүү. Хэсэг хугацааны дараа саруул болоод тэр ертөнцийн талаар сайн ярина. Хагас ойгүйдлийн шинж тэмдэг тод илэрнэ. Ердийн үйл явдлыг ухаан саруул болохдоо санахгүй. Харин солиорлын шинжийг санана. Энэ шизофрен өвчний үед кататоник-тай хавсран тохиолдно. Мөн органик өвчний үед эпилепси-н органик өвчний үед тохиолдно.
Аменция –н тухай Энэ нь хордлоготой өвчний үед тохиолдно. Бие мах бодийн хэдий хэмжээний хордлого авсантай холбоотойгоор хэт их ядарч сульдсанаар илэрнэ. Ухаан балартлын энэ 9 шинж тод илэрнэ. Дээр нь ойгүйдлын тод, ухамсарт ухаан орсон хойноо ухаан балартлын үеэ санахгүй. Ухаан балартлын үед 2 үндсэн шинж тэмдэг илэрнэ. Уруул унтартах, хэл өнгөртэй байх, холбоогүй сэтгэхүй, эмх замбараагүй хөдөлгөөн хийж, холбоогүй үг яриа орон хэмжээнд догшрол илэрнэ. Мөн мэргэжлийн хөдөлгөөн илэрч болзошгүй. Энэ нь тавилан муутай. Төрсний дараах солиорол нь писихози- н үед их тохиолдно.
Ухамсарт ухаан балартлын 9 шинж Энэ 9 шинж тод илэрнэ. Дээр нь бүтэн ойгүйдлын шинж илэрнэ. Богино хугацаанд үргэлжилдэг содон шинж тэмдэг нь гэнэт ухаан балартна. Ухаан балартах энэ үед өвчтөнд айдас түгшүүр төрүүлсэн, гажуу тусгал дэмийрэл, метаморфция, дерпизаци илэрнэ. Иймээс өвчтөн орчиндоо дайсагналцсан хөдөлгөөн хийнэ. Нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал өндөр. Зарим өвчтөн дэмийрэл нь гэнэт алга болчихдог. Ухамсарт ухаан сэргээсэн үед юу хийж явснаа огт санахгүй. Энэ үед унадаг өвчин эпилепси органик өвчний үед тохиолдно.

Ухамсарт ухаан балартлын үед хийгдэх асрамж, сувилгаа Халдварт өвчнүүд хордлогууд, сэтгэцийн шалтгаануудын улмаас болж ухаан дэмийрэн, бүрийтэн, будангуйран, балартах, сэтгэл хөөрөх, кататоник, сэтгэл түгшүүрлэн гутрах хам шинжүүдтэй илэрдэг.
Сувилгаа: ямар нэг сувилгаа хийтэл юуны өмнө өвчтөнийг хэвтүүлэн, барьж байх шаардлагатай. Уг хүний хүчний хэр хэмжээнээс хамааран 2-3 асрагчийн ойролцоотойгоор өвчтөнг оронд барьж байх болно. Өвчтөнг оронд нуруугаар нь хэвтүүлэн нэг нь гар, нөгөө нь хөлийг барина. Өвчтөн хавьтагсдыг толгойгоороо цохих, хазайх оролдлого гарвал гуравдагч хүнээр (асрагчаар) толгойг бариулна. Барьж байх үед өвчтөнийг өвтгөж болохгүй хэрэв өөртөө ойртуулахгүй ямар нэг эд, юмсаар аюул учруулах хандлагатай бол хөнжил, орны бүтээлгэний аль нэгийг дэрэн дээр барьж оронд хэвтүүлнэ. Улмаар догширлыг хурдан намтгахын тулд апоморфины 0,5%-ийн 1мл уусмалыг арьсан дор тарих. Хэрэв 1-2 цагийн дараа догшрол арилахгүй бол дахин хийнэ. Эсвэл 2,5%-ийн 2 мл аминазины уусмалыг булчинд тарина. Үүнийг тархины өмнө 0,5%-ийн 3-5мл новокайны уусмалаар аминазинаа шингэлнэ. Эдгээрээс гадна 25%, 40%-ийн 5-10мл хүхрийн магнез, нойрсуулах эмүүд, хлоролгидратын клизмийг өргөн хэрэглэдэг. Эдгээрийн зэрэгцээ физиологийн уусмал, 5%-ийн глюкозын уусмал, кофейн, кордиомин, канфор, андагсин, валерян, бүлээн усны ваннад (36,370) оруулах, хөлийг нь дүрэх зэрэг арга хэмжээ өргөн хэрэглэнэ. Мөн өвчтөнийг тусгаарлах, тайван байлгах, үг ойлгох хүмүүстэй сэтгэлийг нь засах тайвшруулах яриа хийж, мөн нойрны эм хэрэглэж болно. Харин дээр дурьсан эмүүдийг зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Хөдөө орон нутагт бол сльфазины 1-2%-ын тосон хольмогийг өгзөгний булчинд 2-4,0 тарина.

Сэтгэл мэдрэлийн ихэнх өвчтөн өөрийхөө байдлыг мэддэггүй хийгээд өөрийгөө эрүүл гэж тооцдог. Ийм учраас тэд өөрийнхөө байдалд болон орчин тойрондоо шүүмжлэлтэй хандаж чадалгүй өөртөө эсвэл орчиндоо аюул учруулах явдал багагүй байдаг. Ялангуяй ухаан балартах хам шинжүүд болон зарим нэг өвчний үед илэрдэг, (хий үзэгдэл захирах, тушаах агуулгатай) дэмийрэл, мөрдөгдөх сэтгэлийн гутралтай өвчтөнүүд өөртөө болон орчиндоо их аюултай байдаг. Сэтгэл мэдрэлийн ихэнх өвчтөн нь хоол унд, эмнээс татгалзах явдал маш элбэг. Эмийг нь сайтар нухаж буцалгаж, хөргөсөн усанд уусган шууд залгиулахад анхаарах хэрэгтэй. Хутга, шөвөг, нарийн бүс даавуу, олс г.м хоолойгоо боож болмоор эд юмсыг өвчтөнд ойролцоо байлгаж болохгүй. Эмнэлэгийн сувилагч асрагч нар амиа хорлох яриатай болон оролдлогоотой өвчтөнийг харж ажиглаж өвчтөнүүдээс нэг минут анхаарлаа салгаж болохгүй. Өвчтөн гэмтэл учруулах хандлага гарч болох бие засах газар явахад дагаж явах шаардлагтай. Өвчтөний өрөөний чийдэнг шөнө унтрааж болохгүй. Уг өвчтөнүүд ихэнхдээ эцэж турж, дорой байдалтай болдог тул гардан сувилгаа үйлчилгээ зайлшгүй шаарддаг. Үүнд: хоолыг нь гардан өгч байх, цагаан хэрэглэлийг нь засаж, кафорын тос түрхэж байх шаардлагтай. Хоолыг нь шууд өгөхөд татгалздаг учир холоос битүү ажиглаж байхад аваад иддэг талтай. Шээс нь хаагдсан үед катетраар авах, үсний ариун цэврийг анхаарч байх хэрэгтэй. Дэмийрэлтэй өвчтөнүүд, өөрийгөө буруушаах, хоол идэхийг хориглосон захирсан сонсголын хий үзэгдэлтэй өвчтөнүүд хоол унднаас татгалздаг. Арга хэмжээ татгалзаад байгаа шалтгааныг тодруулна. Энэ арга хэмжээнүүд нэмэргүй бол 10-16 ед ансулиныг арьсан дор өдөрт нэг удаа тарихад дор нь өлсөж улмаар ихээр хооллодог. Зарим тохиолдолд хүчээр хооллож болдог. (аманд нь цутгах) Амитал, кофенээр саатал тайлах, эмчилгээ хийх нь үр дүнтэй. Эхлээд кофены 20%-н 1мл уусмалыг арьсан дор тариад 4-5 минутын дараа венийн судсанд шинэхэн бэлтгэсэн амиталнаторын 5%-н 3-6мл уусмалыг удаанаар тарина. Хийснээс хойш удалгүй хоолыг өвчтөнд өгнө. Эдгээрээс гадна цэвэр клизм тавьсны дараагаар 0,80%-н натрихлоридын уусмалаар өдөрт 1-2 удаа клизм тавьж болно. Дээр дурьдагдсан хэмжээнүүдийг 1-3 өдрийн турш хэрэглэхэд үр дүн өгөхгүй бол ходоодонд нь зоонд шургуулан хоол унд хэрэглэж болно. Анхааран сувилж байх шаардлагатай байдаг. Ийм байдалтай өвчтөнүүдэд өдөр шөнийн 24 цагт үргэлж анхаарал тавих, тэднээс эмнэлэгийн асрагч сувилагч нар нь нэг ч минут анхаарлаа салгаж болохгүй.

Психологи буюу сэтгэл судлал

Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онолдээр тулгуурлах боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл,анхаарал, үйл байдал, хүртэхүй, бусадтай харилцах харилцаа зэргийг судалдаг ажээ. Мөн зарим гүнзгий түвшний сэтгэл судлаачид ухамсаргүй оюун санааг судалгаандаа авч үздэг. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн болон неврологийн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ. Мөн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг авч ашигладаг.
[Засварлах] Түүх
Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.
Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай.
[Засварлах] Психоанализ
Австрийн эмч Зигмунд Фрейд 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, оюун ухааны саатал, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.
Швейцарын сэтгэл мэдрэлийн эмч,Карл Юнг гүнзгий түвшний сэтгэл судлалтай холбогдох аналитик психологи-ыг бий болгоход Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд,Америкийн сэтгэл судлаачЭрик Эриксон, Австри-Английн психоаналистМэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм.20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрэд- урсгал хэмээдэг.
Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Ейсэнк, Скинэр зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скинэр болон зарим бхивористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.Шинжлэх ухааны философич Карл Поппер

Рефлексийн онол

17 зууны 1 хагаст рефлексийн тухай анхны үзэл санааг Францын эрдэмтэн Р.Декарт дэвшүүлсэн юм.Үүнээс хойш 100 жилийн дараа “рефлекс” хэмээх нэр томъёо шинжлэх ухаанд сая орж ирсэн байдаг.

Энэ зууны үеийн өөр нэгэн томоохон ололт бол зан байдлын /зан төрхийн/ рефлекст шинж чанарын нээлт юм.Рефлексийн тухай анхлан Декарт физикийн онолдоо өгүүлсэн байдаг.Уг ойлголт нь амьд биеийн төрх,байдлыг тусгасан ертөнцийн ерөнхий механик дүр зургийг дүрслэх боломжийг өгсөн юм.Амьд организм болон түүний гүйцэтгэх үүргийг үзэл бодлын шинэ өнцгөөс харж,хүний биеийн бүтэц зохион байгуулалт,үйл ажиллаагааны судалгаанд жинхэнэ эргэлт гарч байсан тэр цаг үед Декартын үзэл баримтлал төлөвшсөн байдаг.Цусны эргэлтийн механизмйн талаарх Гарвейн нээлт биологийн үзэгдлүүдийг тодорхойлдог хүчин зүйлс нь “мөн чанар”болон “хэлбэр” хэмээн үздэг байсан дундад зууны үеийн биологийн үзэл санаанд аймшигтай цохилт өгсөн юм.

Английн эмч,орчин үеийн физиологи,эмбриолгийн шинжлэх ухааныг үндэслэгч Гарвейн Уилъям /1578-1657/ нь цусны эргэлт их,бага хоёр янзын тойргоор явагдана гэж үзэж,бүх амьд организм өндгөн эсээс үүсдэг гэсэн санааг анх дэвшүүлж байжээ.

Зан төрхийн рефлекст шинж чанарын тухай Декартын нээлт нь түүний шинэ үзэл баримтлалынх нь үр дүн байсан ч мэдрэлийн тогтолцооны талаарх мэдлэгийн түвшин нь хангалтгүй байснаас рефлексийн тухай таамаглал нь онолын гүн бат үндэслэлтэй байж чадаагүй аж.

Декартын сэтгэц-физиологийн онол шинжлэх ухааны ач холбогдлоороо Гарвейн онолд хүрч чадаагүй ч материалист детерминизмийн зарчмыгбататган бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Гарвейн нь уг зарчмыг организмын дотоод үйл ажиллагааны тогтолцоо талаас нь баталсан бол Декарт амьдралын хамгийн нарийн төвөгтэй хүрээнд детерминизмийн шинэ арга зүйг нэвтрүүлэх эрин үеийг нээж,амьд талаарх детерминист чиг хандлагыг дэлгэрүүлсэн аж.Мэдрэлийн төв болох уураг тархи болон түүнээс радиус хэлбэртэйгээр тархдаг мэдрэлийн “сувгууд”-аас бүрдсэн мэдрэлийн машины тусламжтайгаар бие махбодийн дотор харилцаа холбоо тогтдог.зүрхний цохилт ,цусны эргэлтээр бусад эрхтнүүдийн байдлыг амархан тогтоож болно гэж Декарт үзэж байв.

Декарт “рефлекс”хэмээх нэр томъёог хэрэглээгүй ч түүний бүтээлүүдэд рефлексийн талаарх үндсэн санаанууд хангалтай тодорхой дурьдагжээ.Декарт нь хүний үйл ажиллааг амьтныхаас эрс өөр гэж үзэж,рефлекс мэдрэлийн тогтолцооны үндсэн шинж юм гэсэн санааг дэвшүүлсэн гэж И.П.Павлов тэмдэглэсэн байдаг.

Рефлекс нь тусгал юм.Рефлексийн тухай ойлголт бий болсон нь хараа зүй болон механикийн шинжлэх ухаануудын ололт амжилтын ачаар бүтээгдсэн сэтгэц-физиологийн загваруудыг хэрэглэсний үр дүн байв.Зан төрхийн янз бүрийн дүр зургийн үндэс нь мэдрэл булчингийн анатомийн бүтэц зохион байгуулалт төдийгүй түүний өөрчлөлтийг тусгадаг бие эрхтний бэлэн байдал юм.Төв рүү тэмүүлсэн мэдрэлийн \утсууд \ \судлууд\_ын нөлөөллөөр гадаад төрх байдлаа өөрчилсөн уураг тархи түүний эд эсүүд өмнөх байдалдаа яг таг эргэн ордоггүй гэж Декарт үзэж байв.Декартийн дараа үеийн натуралистуудийн дунд мэдээлийн үйл ажиллагаа нь сэтгэцийн хүчин чадлаас хамаарна хэмээн үзэж цаг мэтийн аливаа автомат механизмын үйл ажиллагааг дээрхийн адил тайлбарладаг үзэлтнүүд сүрхий олшрох хандлагатай болжээ.

Декарт ч арга зүйн хувьд үүнтэй төстэй дүрмийг баримталж байсан юм.Тэрбээр бидний биеэрээ мэдэрч байдагзүйлийг амьгүй зүйлс ч мэдэрч болно гэж үзсэн байдаг.Тэрбээр амьгүй зүйлс гэж органик биш эд зүйлсийн тухай өгүүлж байсан бус харин механик бүтэц зохион байгуулалттай автомат хүний гараар бүтээгдсэн зүйлсийг хэлсэн байдаг.Мэдрэмж ой тогтоолт гэх зэрэг сэтгэцийн үйл явцуудыг цэвэр механик аргаар загварчилах боломжийг судалсны дунд хэл яриа оюун ухаан гэсэн хүний зан байдалын хоёр шинж л загварчлахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байжээ.

Декарт рефлексийн зарчимд үндэслэн сурах чадвар мэт зан байдлын онцлог чадварыг тайлбарлах оролдлого хийж байжээ.Чухам ийм оролдлого хийсний улмаас түүнийг ассоцианизмийг үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор үздэг.Ятуу харсан нохой мэдээж түүн рүү дайрдаг харин буун дуу сонсмогц зайлан зугтдаг ч ятууг буудах үед гарсан буун дуугаар ятуу руу давхиж очдог болгон нохойг сургаж болно.Өөрийн хүсэл тачаалыг удирдаж сурахад энэ тун чухал.Оюун ухаангүй амьтдын хөдөлгөөнийг бага зэрэг хичээх юм бол өөрчилж болно.Үүнийг хүн дээр бүр амархан хэрэгжүүлж болох юм.Зориг тэвчээр муутай сул хүмүүс ч хичээвэл өөрийн хязгааргүй хүсэл тачаалыг барьж өөрийгөө удирдаж чадна гэж Декарт тодорхойлжээ.Материалист ассоциатив сэтгэл судлалын үндсийг тавигч Английн материалист гүн ухаантан эмч Дэйвид Гартли \1705_1757\Декартын чиг хандлагын талаар бүр бүтэн зууны дараа шүүмжлэн бичиж байжээ.Тэрбээр анагаах ухааныг сонирхон судалж 1749 онд Хүний сэтгэхүйн тухай,түүний бүтэц үүрэг хэмээх бүтээл хэвлүүлжээ.Анатоми,физиологи,эмгэг судлал болон гүн ухааны салбарын баримт сэлтийг хангалттай авч хэрэглэсэн бол Декарт Хүний тухай хэмээх бүтээлдээ дэвшүүлсэн санаагаа хэрэгжүүлж чадах байсан.Баримт сэлт дутагдалтай байсаны улмаас тэр өөрийн санааг дэс дараалалтай хэрэгжүүлж чадаагүй.Декартын санаа дэс дараалал муутай байсаны гол шалтгаан нь түүний дуалист үзэл санаанаас үүдэлтэй юм гэсэн дүгнэлтийг Гартли хийсэн байдаг.Натуралист үзэл баримтлагчдын үзэл санааг хувьсан өөрчлөх замаар Декартын боловсруулсан амьд биеийн зан төрхийн механик үндсийн тухай онол нь мэдрэл булчингийн тогтолцоо болоод түүний гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг идеалист төөрөгдлөөс чөлөөлж чадсан юм.Рефлексийн зарчмыг Германы эмч,химич Г.Э.Шталь/1660-1734/ эсэргүүцсэн байдаг.Амьдралд тохиолдсон үйл явдлууд,физик,химийн баримт сэлтүүдийн хооронд ижил төстэй зүйл байдаг бол тун өнгөцхөн шинжтэй байх ёстой .Нэг ч органик үйл ажиллагаа автоматаар хийгдэхгүй.Бүгд сэтгэцийн хяналтан дор явагдана гэж баталж байв.Сэтгэцийн үүргийг шинэ санаа төрүүлдэг сэтгэхүйн үйл ажиллагаагаар хязгаарласан байдаг.Декартын үзлийг Шталь амьдралыг зохицуулах гэсэн хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэхдээ шууд авч ашигласан байдаг.Бие махбодийн хүлээн авах чадвар болон органик биш биесийн хөдөлгөөний чанарын ялгааг тогтоох анхны оролдлогыг Английн эмч,сэтгэгч Глиссон /1597-1677/ хийжээ.Глиссон механик талыг баримталсан үзэл санааг алдаатай болохыг шүүмжилж туршалтаараа нотлохыг оролдож байжээ.Цочроогчид хариу өгөх булчингийн чадварыг “амдьралын дотоод хөдөлгөөн” гэж үзэж , түүнийг “цочроох чадвар”хэмээх нэр томъёогоор илэрхийлсэн байдаг.Гэвч энэ үеийн байгалийн шинжлэлийн түвшин цочрох чанаруудын мөн чанаруудыг нээх хэмжээнд хараахан хүрч чадаагүй байсны улмаас түүний оролдлого төдийлөн амжилтанд хүрээгүй ажээ.



Мэдрэлийн нийлэмж –холбоосууд



17 зуунд Галилейн дараа хожим нь “шалтгааны”хэмээн нэрлэгдсэн сэрэхүй,хүртэхүйн талаарх шинэ үзэл баримтлал төлөвших урьдчилсан нөхцөл бүрдсэн байдаг.Мэдрэхүйн эрхтэнд далд нууц байдлаар тусгагддаг объектуудын “хэлбэр дүрс”,”төрөл зүйл”-ийн тухай схоластик онолын ноёрхлыг эвдсэнд уг үзэл баримтлалын ач холбогдол оршдог.

Уг үзэл баримтлалынхан сэрэхүйн нь зөвхөн үр дүн,ул мөр юм,сэрэхүй шалтгаан болж чадахгүй,амьдралд нөлөөлж ч чадахгүй гэж үзэж байсан тэр үед Гоббс ч яг ийм дүгнэлт хийсэн байдаг.Мэдэрхүйн шинж чанар гэж нэрлэгддэг шинж чанарууд нь зөвхөн материйн төрөл бүрийн хөдөлгөөн юм.Хөдөлгөөн хөдөлгөөнөө үүсгэн бий болгодог.Хөдөлгөөн бие махбодид үйлчилгээ үзүүлэх боловч,түүний дотоодод юуг шинээр үүсгэхгүй гэж тэр үзэж байсан.

Локкын туршилтын ачаар Шалеын боловсруулсан материйн анхдагч болон хоёрдогч шинж чанарууд,тэдгээрийн ялгааны тухай сургаал болон Декартын онолууд Европ дахинд тархаж чаджээ.Анхдагч шинж чанарууд гэдэг нь урт,нягтрал,хөдөлгөөн,хэлбэр юм.Эдгээрийг салган ойлгож боломгүй.Харин хоёрдогч чанарууд нь өнгө,дуу авиа,амт,үнэр юм хэмээн Гоббс тодорхойлсон.Лейбниц анхдагч болон хоёрдогч шинж чанаруудыг 17 зууны үеийнхээс огт өөрөөр томъёолохыг эрмэлзэж байжээ.Тэрбээр Локкыг эсэргүүцэж,хоёрдогч шинжүүд нь үүсмэл шинжтэй гэсэн санааг нь хүлээн зөвшөөрөхгүй юм.Лейбниц нь детерминст дүн шинжилгээний цоо шинэ ирээдүйг орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд нээж өгч,изоморфизмын үзэл санааг анх түрүүн авч хэрэглэжээ.

Сэрэхүйн тухай ойлголт нь бие махбодийн гадаад талтай тогтоох харилцаа холбоог тусган илэрхийлж байсан бол,хоршил холбооны тухай ойлголт нь бие махбодид өмнө нь явагдаж өнгөрсөн,түүний дотоод харилцаа холбооны талаар өгүүлж байжээ.Харилцаа холбооны энэ механизмыг рефлексийн механизмын адилаар сэтгэцийн оролцоогүйгээр явагддаг,түүнээс эс хамаардаг зүйл гэж Лейбниц үзэж байхад Гоббс сэтгэл судлалын бүх ойлголтыг галилейн механикийн хэлээр тайлбарлахыг оролдож байжээ.Хүний бие махбодид хоёр түүнээс олон биет нэгэн зэрэг үйлдэл үзүүлэхэд сэтгэц нэг л үйлдэлд хариу үзүүлэх боловч бусдынх нь тухай эргэн санах чадвартай байдаг гэж Спиноза мэдрэлийн нийлэмж-холбоосын хуулийг Гоббсоос илүү тодорхой томъёолсон байдаг гэж тэр үзэж байв.

Декарт,Гоббс,Спиноза нар бүгд л мэдрэлийн нийлэмж-холбоосын механик загварыг бүтээсэн боловч тохирох нэр томъёог нь олж хэрэглэж хараахан чадаагүй ажээ.

Харин Локк “Туршилт.....”хэмээх бүтээлийнхээ 4 удаагийн хэвлэлд /1790/ мэдрэлийн нийлэмж-холбоос гэсэн утгыг илэрхийлсэн “ассоциаци” хэмээх нэр томъёог анх авч хэрэглэсэн байдаг.Тэрбээр ассоциацийн механизмыг Декартынхаар ойлгож,ассоциаци нь хэзээ нэгээ цагт эхлэж,дараа нь бүр дадал зуршил болчихсон тэр л замаар явж байдаг хөдөлгөөний шинж төдий зүйл юм хэмээн үзэж байжээ.Мэдрэлийн нийлэмж холбоосууд нь санмсаргүйгээр болон дадал зуршил болсны улмаас үүсэхээс биш ухамсартайгаар үүсэх нь үгүй.Тэдгээр нь зарим хүний ухаан санаанд дараа нь арилахгүйгээр гүн бат холбогдож,нэгдэх нь бий.Мэдрэлийн нийлэмж-холбоосууд нь үргэлж нэг нэгнийгээ дагацгааж байдаг.Жишээ нь: оюун ухаанд нэг шинэ санаа төрмөгц тэр даруй түүнтэй холбоотой өөр нэг санаа бий болж байдаг.Ийм байдлаар хоёроос илүү санаа нийлсэн тохиолдолд хэзээ ч салж сарнихгүйгээр хоорондоо холбоотой ниилмэл санаа болон хувирдаг байна.Үүнийг нийлэмж-холбоос гэж хэлдэг

Сэтгэцийн мөн чанар

Сэтгэл, сэтгэцийн тухай ойлголт янз янзаар өөрчлөгдөж ирсэн хэдийч сэтгэц нь

Амьдарлыг хөдөлгөгч эх сурвалж болох тухай үзэл санаа огт өөрчлөгдөөгүй байдаг

Энэ нь механикийн хуулиар зохион байгуулагдсан автомат тогтолцоотой холбоотой ажээ.Харин францын гүн ухаантан математикч физикч шинжлэх ухааны арга зүйч Рене Декарт /1596_1650\ бие сэтгэл хэмээх нэр томьёонуудыг цоо шинэ агуулгаар баяжуулсан юм.Түүнийг дэлхий дахинаа орчин үеийн гүн ухааныг үндэслэгч ч гэж үздэг.Декарт амьд организмын бүтцийн схем бүтээж органик болон органик биш биесийн ялгааг гаргаж рефлексийн тухай онолын анхны зөв тайлбарыг хийжээ.Сэтгэц үргэлж сэтгэдэг тул сэтгэхүйг сэтгэцийн ганц гол шинж.Сэтгэц сэтгэж чадахгүй болно гэдэг нь оршин байхыг болино гэсэн үг юм гэж Декарт үзсэн байдаг.Сэтгэл судлалын чиглэлээр туурвисан гол бүтээлүүдийн нэг болох

\Сэтгэлийн шунал тачаалт шинж\ зохиолдоо тэрбээр сэтгэцийн шинж чанаруудын талаар үгүүлж тэдгээрийг хоёр үндсэн хэсэгт хуваасан байдаг.Үүнд:

\ Сэтгэцийн идэвхтэй ажил хэрэгч бүтээлч шинжүүд

\ Сэтгэцийн шунал тачаалт шинжүүд.

Декарт дуализмын хэмээн нэрлэгдсэн онолдоо бие сэтгэл хоёр нь бие даасан шинжтэй зүйлс гэж тодорхойлсон.Дуализм гэдэг нь латинаар хоёрдмол гэсэн утгатай үг аж.Дуализм нь материаллаг зүй болон оюун санааны эх үүслийн тухай эсрэг тэсрэг үзлийн тухай онол юм.

Декарт онол сургаалаараа дуализмын үзэл санааг хөгжүүлж матера оюун санаа гэсэн хоёр субстанци оршдог материйн шинж чанар нь урт удаан хугацаанд орших байдал харин оюун санааны үндэс нь сэтгэхүй юм гэж Декарт үзжээ.Бие нь материаллаг болон хийсвэр ертөнцийн ялгааг тодорхойлох нь чухал.Сэтгэл нь оюун ухаан сэтгэхүй сүнс зэргээс хамаарна.Сэтгэл бие хоёр огт өөр ертөнцүүд бөгөөд хоорондоо харилцан холбоотой оршдог.Сэтгэл биед бодитойгоор нөлөөлж байдаг.Бие ч сэтгэлд нөлөөлдөг.Сэтгэл бие хоёр бие даасан субстанцууд юм гэж Декарт үзэж физиологийн бүх үйл явцуудыг физикийн хуулийн үүднээс тайлбарлаж байлаа.Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэлийн хөдөлгөөний тодорхой өнгө аясыг илэрхийлэх болсон шунал тачаал бухимдал цухалдал зэрэг нэр томъёонууд нь Декартын хувьд огт өөр утга агуулгатай байжээ.Тэрбээр тачаал,мэдрэмжийг сэрэхүй,төсөөлөлтэй адил сэтгэцийн үйл явцууд гэж ойлгож байв.Бурхан,тэнгэр,газар ч байхгүй гэж ярьж болно.Бид өөрсдийгөө байхгүй гэж яагаад ч бодож чаддаггүй мөртлөө эд зүйлсийн үнэнд эргэлздэг шүү дээ.Энэ бүхнийг сэтгэн бодож байгаа зүйл өөрөө бодитой биш гэж тооцох нь утгагүй.Тиймээс “би сэтгэж байна гэдэг бол оршиж байна гэсэн үг “гэсэн гаргалгаанд хүрч,энэ бол бүх гаргалгааны анхдагч,хамгийн үнэн нь юм хэмээн Декарт өгүүлсэн байдаг.

Интроспекцийн арга буюу биеэ ажиглан тандах арга нь сэтгэцийн тухай мэдлэг эзэмших цорын ганц эх сурвалж гэж үзэж байсан детерминизмийн үзэл санааг цаашид хэрэгжүүлэхэд саад тотгор болсоор байжээ.

Хүртэх,төсөөлөх зэрэг сэтгэцийн үйл явцууд тэдгээрийн үр дүнгийн талаар шууд ба шууд бус бай ямар замаар мэдлэг авах нь Декартын хувьд адилхан зүйл байв.Тэрбээр сэтгэцийн ухамсартай,ухамсарыг рефлекстэй адилтган үзсэн байдаг.

Сэтгэцийн талаарх ойлголтын цаашдын үзэл санаанд Декартын үзэл санаа тодорхой үүрэг гүйцэтгэсэн.Түүний хийсэн судалгаа шинжилгээний ажлын үрээр сэтгэцинй үйл ухамсарлагдахуйн тухай ойголт гүн ухаан,сэтгэл судлалын сэтгэлгээнд анх орж иржээ.

Сэтэгцинй мөн чанар,түүний юмс үззэгдэлтэй харьцах харилцааны талаарх асуудлыг Гоббс,Спиноза нар радикал материалист үзэл санааны үүднээс хөгжүүлжээ.

18 зуунд Англи,Голланд зэрэг улс орнууд дэвшилтэт гүн ухааны төдийгүй дэлхийн шинжлэх ухааны төв болсон юм.Капитализмын хөгжил материаллаг үйлдвэрлэлийг нэмэгдүүлснйи дүнд шинжлэх ухаан эрчимтэй хөгжжээ.

Голландын гүн ухаантан Спиноза /1632-1677/ “Ёс зүй” хэмээх бүтээл туурвисан байдаг.Түүний гүн ухааны гол цөм нь субстанци буюу эх үндэс,мөн чанарын тухай оылголт юм.Мөн чанарын гол шинж нь хамрах зай,сэтгэлгээ хоёр юм.Мөн чанарын хамрах зай нь байгальд,сэтгэлгээний гол шинжүүд нь хүнд илэрдэг.Хүнд бие,сэтгэл хоёр бий.Биеийн
бүтэц сэтгэлтэй далд холбоотой.Сэтгэл бол биеийн хэсэг биш,байгаль дахь санаа,мөн чанарын нэгэн шинж сэтгэлгээ тухайн хүний хувьд илэрч байгаа нь.Бие,сэтгэл хоёр харилцан уялдаатай зэрэгцээ хоёр шугам л гэсэн үг.Эд юм бүхэнд гээч далдын “сүнс”байдаг шиг, хүнд сэтгэл бий хэмээн Спиноза тодорхойл,хүнийг нэгэн салаа үзүүрт сэтгэлгээг илэрхийлэгч биет гэж үзсэн байдаг.

Танин мэдэхүйн хувьд Спиноза нэлээд хүнд боловч нэн сонирхолтой санаа дэвшүүлсэн юм.Таалагдсан зүйлээ сайн зүйл гэж бодох нь танин мэдэхүйн төөргөдөл юм.Бодит зүйлд хандах ерөнхий ойлголтыг танихуйн анхдагч зам нь шүүн цэгнэхүй юм.Энэ нь хоёр дахь зам болох юмсын учрыг олж дүгнэхүйн үндэс болно.Танин мэдэхүйн дээд хэлбэр нь оюун билгийн зөн дотоод бясалгал.Учир нь аливаа юмс,үзэгдлийг зөвхөн мөн чанараар нь дамжуулж,түүний хамгинй ойрын шалтгааныг ухан ойлгосноор сая гүйцэд танин мэднэ гэж Спиноза үзжээ.

Гоббс,Спиноза нар сэтгэц,ухамсрын мөн чанарыг судалж.өөр өөрсдийн дүгнэлтийг гаргасан.Материаллаг ертөнцөд хөдөлгөөнт материас гадна өөр аюул үгүй,сэтгэцийн мөн чанарууд гэдэг нь ертөнцийн юмс үзэгдэлд бодитой нөлөө үзүүлж чаддаггүй хий хоосон үзэгдэл юм гэж ГОббс үзсэн бол Спиноза сэтгэц,сэтгэхүй болон бие махбодийн бодитой оршдог,эдгээр нь бүгд байгаль эхийн гол шинж чанар юм гэж нотолсон байдаг.

Гоббс,Спиноза нар сэтэгцийн мөн чанарыг судлахад өөрсдийн хувь нэмрийг ийнхүү оруулж,түүхийн шинжлэх ухааны хувьд анхных нь болох санаануудыг дэвшүүлсэн байдаг.Үүнд:

v Бие сэтгэл хоёрыг салгаж ойлгох нь зарчмын хувьд буруу юм

v Сэтгэл судлалын судлах зүйл нь сэтгэцийн үзэгдлүүд юм.

v Сэтгэцийн үзэглүүд байгалийн хуулиар тайлбарлагдана.Иймээс сэтэгцийн тухай сургаал материаллаг ертөнцийн ерөнхий онолын нэг юм.

v Байгалийн хуулиуд бол учир шалтгааны хууль.Иймээс сэтгэц нь гаднаас үйлчилдэг хүч,чадвар гэж үздэг.Тепеологизмын үзэл санааг сэтгэл судлалаас салгах ажлыг хийх хэрэгтэй.

17 зууны материализмын эдгээр ололт амжилтууд нь сэтгэцийн үйл ажиллагааны талаарх сэтгэлгээг цаашид хөгжүүлэх арга зүйн урьдчилсан нөхцөл болжээ.

Энэ цаг үеийн өөр нэг томоохон сэтгэгч болох Английн баруун өмнөд нутгийн бяцхан хотноо өмгөөлөгчийн гэр бүлд төрж Оксфордын болон Лондонгийн их сургуулийг дүүргэсэн, гүн ухаантан Жон,Локкын үзэл санаа ч материалист хандлагатай байлаа.Түүний сэтгэл судлалын чиглэлтэй гол бүтээл нь 1690 онд бичсэн “Хүний оюун ухааны туршилт”хэмээх ном юм.Уг бүтээлдээ хүмүүс оюун ухааны хувьд адилхан чадвартай төрөх бөгөөд гадаад ертөнцийн юмс үзэгдлийн тухай бүх мэдлэг,үзэл санаа нь төрөлхийн биш,харин тэдгээрийг хүн биш шинээр олж авдаг гэсэн санааг дэвшүүлж,үзэл санаа төрөлхйин гэсэн Декартын онолд цохилт өгч,хөрөнгөтний маягийн сэтгэлгээтэй байх нь хүн төрөлхтөний хувьд хэвийн зүйл юм гэж үзжээ.Түүний бүтээл шинэ санаа бодлын эх сурвалж нь туршилт юм гэж зарлаж байсан эмпирист үзэл баримтлалынхаа

Хэмээх үзэл баримтлалынхны дагаж мөрддөг гол гарын авлага нь болсон.”Хичнээн ч гүн ухаантан хүний сэтгэлийн тухйа роман бүтээв дээ,гэтэл одоо л нэг юм бүх түүхийг даруухнаар бичсэн мэргэн ухаантан гарч ирлээ”гэж түүний зохиолыг уншсан Вольтер нэгэнтээ бичиж байжээ.

Оюун ухаан үнэн мөнийг яг л нүд гэрлийг тусган авдаг шигээр хүлээж авдаг.Нүд гэрэл тийш чиглэж байж л сая олж харна шүү дээ.Энэ л маягаар оюун ухаан цагаан бол хар биш,тойрог бол гурвалжин биш,гурав бол хоёроос олон гэдгийг танин мэддэг.Хуримтуулсан туршлага дээр бидний бүх мэдлэг үндэслэдэг.Эцсийн эцэст түүнээс л бүх үйл явдал өрнөдөг хэмээн Локк өгүүлжээ.

Танин мэдэхүйн онолын хувьд Локк үндсэндээ материалист байсан боловч материйн оршин байх олон хэлбэрийг үгүйсгэсэн байдаг.Тэрбээр “сэрэл”,”рефлекс”гэсэн сэтгэл судлалын үндсэн хоёр ойлголтын мөн чанарыг судалж,дараах дүгнэлтийг хийсэн байдаг.Үүнд: 1.Мэдрэмжийн эрхтний тусламжтай үүсэж буй рефлекс нь оюун ухааны дотоод хүртэхүйн үйл юм. 2.Ухамсар нь оюун ухаан дахь хүртэхүй юм.Ухамсарын оөъект нь юмсын дотоод чанар биш, харин дүр төрх,төсөөлөл,мэдрэмж юм.

Хүний оюун ухаан цэвэрхэн цаас юм.Мэдлэг туршлагаас бий болдог. Оюун ухааныг энгийн болон нийлмэо санаа бодол гэж хоёр ангилдаг.Энгийн санаа бодол мэдрэмжийн болон
рефлексийн замаар бий болдог оюун ухааны идэвхгүй төсөөлөл юм. Оюуны идэвхитэй үйлдлийн дүнд энгийн бодол санаануудын хооронд холбоо харилцаа үүсэж,шинэ холбоосуудын дүнд нарийн нийлмэл санаа бий болдог.Нийлмэл санаа нь энгийн санаа бодлын нийлэмж юм гэж Локк үзсэн байдаг.

Юмсын шинж чанарт дүн шинжилгээ хийж,туршилт явуулсны үндсэн дээр юмсын шинж чанарыг анхдагч,хоёрдогч гэж хуваана.

Юмсын хэлбэр хэмжээ анхдагч чанар бол өнгө,үнэр,амт,дуу авиа хоёрдогч чанар юм.Эдгээр шинж чанарууд нь бидэнд шууд биш замаар буюу мэдрэхүйн эрхтнээр дамжин хүртэгддэг.Хүн бүр хүртэхүйн нөхцөл байдлаас хамаарч өнгө,амт зэрэг чанарыг өөр өөрөөр хүртдэг гэсэн дүгнэлт хийжээ.

Эмпиризмийн үзэл санааг танин мэдэхүйн онол оруулж ирсэн хүн бол Локк юм.Түүний эмпирист үзэл санаа дуалист Декарт,материалист Спиноза,идеалист Лейбниц нарын рационалист үзэл онолтой зөрчилдөж байжээ.Локк шинэ хөрөнгөтнийг бүх талаар нь төлөөлж байсан хэмээн К.Маркс бичсэн байдаг.

Хийсэн туршлага дээрээ тулгуурлан хийсвэр хэмжихүйн ухаан,механик болон хүний сэтэгл зүйн ерөнхий хуулиуд тухай мэдлэг зэрэг хйисвэр мэдлэгийг эзэмших боломжтой гэж эмпиризм үзэж байсан бол рационалистууд ийм боломжийг үгүйсгэж байв.Сэтгэн бодох үйл ажиллагааны тал дээр рационалистууд бүр өөр хоорондоо санал зөрөлдөөнтэй байжээ.

Эмпиризм ба рационализмын гол төлөөлөгчид болох Декарт,Локк нар “ухамсар бол хүний оюух ухаанд явагддаг хүртэхүйн үйл явц юм”гэж үзэж,ухамсрын талаар ижил ойлголттой байв.Туршлага нь сэрэл тусгал,рефлекс гэсэн хоёр эх сурвалжаас үүсэн бий болдог гэж Локк үзсэн.Рефлекс /refiexio/гэдэг нь латин гаралтай өөрийн сэтгэцийн байдалд дүн шинжилгээ хийх,эргэцүүлэн бодох гэсэн утгатай үг ч гэсэн энэ нэр томъёогоор оюуны үйл ажиллагааны дотоод тусгал гэсэн санааг илэрхийлж байжээ.

Лейбниц сэтгэц,ухамсар хоёрыг адилтгахыг эсэргүүцэж байсан юм.Түүний дэвшүүлсэн нэг чухал гол санаа бол үл ухамсарлахуйн тухай санаа байлаа.Ухамасар гэж зүйл үгүй байсансан бол сэтгэцийн үйл ажиллагааг үрсэн үйл ажиллаагаа тасралтгүй явагдах байгаа гэж бичиж байжээ.Лейбниц үл ухамсарлагдах болон ухамсарлагдах төсөөллийн талаар өөрсдийн санааг дэвшүүлж,ухамсарлагддаг төсөөлөлд анхаарал,ой тогтоолт хоёрыг орулж байсан байна.Лейбниц Ньютоны адил физикийн болон техникийн шинжлэх ухаанй хөгжилд ихээхэн түлхэц өгсөн дифференциаль болон интегаль тооллыг нээсэн.Энэ нээлт нь түүний оюун санааг өөрчлөхөд ихээхэн нөлөөлжээ.Ухамсарын дүр төрх түүнд интегралаар дүрслэгдэж байв.Үл ухамсарлагдах хүртэхүйн тухай Лейбницын ойлголт хязгааргүй тооны тоолол маягаар,сэтгэцийн хөнгөн хөдөлгөөнийг тайлбарлах боломжийг олгосон юм.17 зууны түүхэн нөхцөлд ухамсрын талаарх шашингүй үзэл онолыг боловсруулж байсан нь хүний дотоод ертөнцийг туршин судлах ажлын томоохон алхам болжээ.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны шинжилгээ судалгааны гол объякт байгаа сэтгэцийн бодит байдлын онцгой хэлбэр болох ухамсрын тухай асуудлыг Декарт л анх хөндөж тавьсан юм.Ухамсрын тухай ойлголт бий болсноор ажиглалтаар нээж чадахааргүй сэтгэцийн үзэгдлүүдийг судлах шаардлага гарч иржээ.Декартаас өмнөх үед байгаагүй цоо шинэ зүйл болох үл ухамсарлагдахуйн тухай ойлголт ч мөн 17 зуунд бий болсон байдаг.