Friday, December 11, 2009

Алфред Адлер - Alfred Adler /1870-1958/

Альфред Адлер – бодгаль сэтгэл судлалын үндэслэгч. Чухамдаа өөрийнх нь санаа Фрейдээс тусдаа бие даан хэд хэдэн жинхэнэ төгс зүйл болж чадаж байв. Түүний онол нь сонгодог психоанализ (сэтгэц задаргаа) ба нэгдмэл чанарын тухай сургаал, бие хүний хөгжилтэй холбоотой байв.

Альфред Адлер 1870 оны 2 сарын 7-нд Австрийн Фенцинг хотод төржээ. Тэрээр аль эрт хүүхэд байхаасаа л эмч болохыг мөрөөдөж байсан ба хожим нь Венскийн Анагаах ухааны их сургуулийн төгсөж эмч болох гараагаа эхэлжээ.

Харин удалгүй түүний сонирхол мэдрэлийн өвчин буюу хий судлал болж өөрчлөгджээ. 1902 онд алдарт “Зүүдний тайлал”-г уншиж дараа нь Фрейдийн зохион байгуулсан дугуйлангийн гишүүн болжээ. Гэвч удалгүй Адлер Фрейдийн тэрхүү үндсэн санаанаас тэс өөр санааг боловсруулж эхэлжээ. 1911 онд Адлер нийгмийн бүлэгт орж Фрейдээс улам бүр холбоогоо тасалж байв. Тэгээд өөрийн бүлгийг байгуулж “Чөлөөт нийгмийн сэтгэц задлалын шинжлэл” нэр өгч дараа нь “Бодгаль сэтгэл судлалын нийгэмлэг” болгон өөрчилжээ.

1912 онд “Мэдрэлийн шинж чанарын тухай” бүтээлээ гаргасан. Мөн энэ ондоо тэрээр “Бодгаль сэтгэл судлал” сэтгүүлийнхээ үндсийг тавьсан.

Дэлхийн 1-р дайны сүүлч үед Адлерийг түгшээсэн асуудлууд эхэлсэн. Тэрээр Венскийн сургуулийн боловсролын системд анхны хүмүүжлийн эмнэлгийнхээ суурийг тавьсан. Үүний учраас багш нарын ажил нэмэгдэж байв. Яагаад гэвэл тэд л зөвхөн, хүүхдийг бие хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

Нацистуудын үзлийг баримтлагчдын үйл ажиллагаанаас болж 1938 онд Австрит түүний эмнэлэг хаагдсаныг зарлажээ. 1937 онд зүрхний хурцдалд оржээ. Олон газраар явж (Европын) лекц унших болсон.

1938 оны 5 сарын 28-нд Абердин хотод лекц уншихаар ирсэн үедээ өвчин нь хүндэрч нас баржээ.

Адлер Фрейд, Юнг нарын хүний зан байдалд хувийн ухамсартай зан төрх голлох тухай хуулийг үгүйсгэсэн. Төрөлхийн ухамсаргүй зан төлөв нь эцэстээ хүнийг нийгмээс заагладаг.

Тэрээр хамгийн өндөр хүч нь хүний амьдрал ба зан төлөвийг тодорхойлдог. Энэ мэдрэмжийн нийгмийн харилцаанд (янз бүрийн) урам зориг өгч хүмүүсийн нягтрал нэгдмэл байдлаар тодорхойлогддог гэж үзжээ. Гэвч Адлер Фрейдийн онолыг бүхэлд нь няцааж байв. Мөн тэрээр бие үний хөгжилд түүний дотоод мөн чанар цорын ганц төрөлх байдал нөлөөлж байдгийг зөвшөөрч байжээ. Фрейдийн бэлгийн хүчин зүйл хэмээх чухал санаанд нийгмийн үүргийг сонирхолтойгоор нэмжээ. Тэр үед Адлер бие хүний хөгжлийн чухал хандлага болон өөрийн цор ганц бодгалийн сэтгэл судлалыг хөгжүүлэн үлдээхийг эрмэлзэж байв. Бие хүний цорын ганц нэгдмэл байдлын тухай утга санаа нь Адлерийн сэтгэл судалд үлдээсэн үнэлж баршгүй дэвшил юм. Түүний үлдээсэн асар их гавьвяатай бүтээл нь “Бүтээлч би” юм.

Адлер бие хүний дэвшил хөгжлийг өөрчилж болох хувийн бодгаль системээ хүний амьдралын янз бүрийн туршлагаар тайлбарлах санааг дэвшүүлжээ.

Түүнээс илүүгээр “Би” нь хүн бүрийн амьдралын цорын ганц хэв маягийн биелүүлэлтийг хөнгөвчилж болохыг эхлээд өөрсдөө туршлагаасаа эрж хайдаг. Адлер өөрийн бие хүний тухай онолыг маш сайн бүтэцтэйгээр тайлбарлажээ. Энэ хуурмаг фенализмийн учир шалтгааныг давамгайлах эрмэлзэл, үнэлэмжгүй мэдрэмж, нэгдмэл мэдрэмж, “бүтээлч би” ба амьдралын хуурмаг фенолизм нь немцийн эрдэмтэн Уанса Файгингерсийн авсан санаа юм.

Тэр нь бүх хүмүүс амьдралдаа хүн бүрийн зан байдлын зохион байгуулалт, бодит байгалийн байгууламжийн бүтцийн тусламжтайгаар чигээ олох гэсэн утгатай.

Тэрчлэн Адлер их хэмжээний найдвар нь ирээдүйд байдаг, харин туршлага нь өнгөрсөнд байдаггүйг хүний үйлдлийн учир шалтгааны тухай санаагаа боловсруулжээ.

Эцсийн зорилго нь хэт туйлын байх ба түүнийг биелүүлэх хэрэггүй. Гэвч хүний халхлагдсан үйлдэл нь түлхэцээр илэрнэ. Эрүүл хүн хий хоосон найдвар амьдралыг тиймээр нь харахаас бүрэн чөлөөлөгдөж болно.

Хүнд л байдаг илүү нарийн зохион байгуулалттай мэдрэлийн системд гүйцэтгэлгүй зорилт үргэлж илэрч байдаг.

Адлер туршлага нь хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог гэдгийг баталжээ. Тэрээр би нь нэгдмэл бүтэц, 1-3 төрөлхийн ухамсаргүй мэдрэмж нь төрөлхийн боловч хоцрогдон үлдсэн байж болдог. Үүний үр дүнд мэдрэлийн зөрөлдөөн нь зан байдалтай зөрдөг. Энэ нэгдмэл мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд хүүхдийн анхаарал, зовнилыг чухлаар хүрээлж түүний хайртай, хүссэн мэдрэмжийг өгөх юм. Энэ жинхэнэ бодит мэдрэмж хаягдаж орхигдсон хүүхдүүдэд хөгждөггүй. Тэрчлэн тэдний сул тал нь хэтэрхий эрх танхил хүүхдүүд байдаг.

Адлер, хүн өөрөө амьдралын хэв маягаа хэлбэршүүлж өөрөө бие үнийг бий болгодог. “Бүтээлч би” энэ бол өөрийн өвөрмөц онцлог хүн, бие хүн болж хувьсах, үнэн бодит байдал дахь алдаа, бодгалийн цогц, хүрээллийн цорын ганц хэв маяг юм.

“Бүтээлч би” бол хүний амьдралын утга учир юм. Амьдралын хэв маяг нь тийм үйл явц, дүр дүрслэл, хэлбэр бүхий уран бүтээлийг бий болгож, хүнд хувь заяагаа захирах цорын ганц боломжийг олгодог. Адлер өөрийнхөө амьдралыг аялдан дагагч мэт биш харин бие даасан цогц ухамсар, туршлагатай болгохыг онцлон тэмдэглэжээ. Хэрэв нэгдмэл мэдрэмжийн амьдралын чиглэлийг тодорхойлсон хоёр төрлийн мэдрэмж байх ба үүнд дутмаг байх, давуу байх эрмэлзэл байна. Энэ хоёр нь бие хүний хөгжилд нөлөөлдөг. Энэ мэдрэмж нь бодгалийн болон нийгмийн дэвшил, хөгжилд ч бүрэн хувь нэмрээ оруулжээ.

Тусгай механизм бий болсноор энэ мэдрэмжид нөхөлт болжээ. 4 төрлийн нөхөлт байдаг. Үүнд бүрэн бус нөхөлт, бүрэн нөхөлт, дээгүүр нөхөлт, хуурмаг нөхөлт. Энэ төрлүүдийн нэгдэл нь Адлерт анхны бие хүний онолыг бүтээх боломжийг олгосон. Өөрийн алдаагаа даван туулах боломжгүй, ялангуяа физикийн хуурмаг нөхцөлийг үргэлж авчирдаг. Хэдийгээр хүч нь хожим өөрөө насанд хүрсэн хүний онцлогийг эхлэн ашигладаг.

No comments:

Post a Comment