Friday, December 11, 2009

Сэтгэцийн мөн чанар

Сэтгэл, сэтгэцийн тухай ойлголт янз янзаар өөрчлөгдөж ирсэн хэдийч сэтгэц нь

Амьдарлыг хөдөлгөгч эх сурвалж болох тухай үзэл санаа огт өөрчлөгдөөгүй байдаг

Энэ нь механикийн хуулиар зохион байгуулагдсан автомат тогтолцоотой холбоотой ажээ.Харин францын гүн ухаантан математикч физикч шинжлэх ухааны арга зүйч Рене Декарт /1596_1650\ бие сэтгэл хэмээх нэр томьёонуудыг цоо шинэ агуулгаар баяжуулсан юм.Түүнийг дэлхий дахинаа орчин үеийн гүн ухааныг үндэслэгч ч гэж үздэг.Декарт амьд организмын бүтцийн схем бүтээж органик болон органик биш биесийн ялгааг гаргаж рефлексийн тухай онолын анхны зөв тайлбарыг хийжээ.Сэтгэц үргэлж сэтгэдэг тул сэтгэхүйг сэтгэцийн ганц гол шинж.Сэтгэц сэтгэж чадахгүй болно гэдэг нь оршин байхыг болино гэсэн үг юм гэж Декарт үзсэн байдаг.Сэтгэл судлалын чиглэлээр туурвисан гол бүтээлүүдийн нэг болох

\Сэтгэлийн шунал тачаалт шинж\ зохиолдоо тэрбээр сэтгэцийн шинж чанаруудын талаар үгүүлж тэдгээрийг хоёр үндсэн хэсэгт хуваасан байдаг.Үүнд:

\ Сэтгэцийн идэвхтэй ажил хэрэгч бүтээлч шинжүүд

\ Сэтгэцийн шунал тачаалт шинжүүд.

Декарт дуализмын хэмээн нэрлэгдсэн онолдоо бие сэтгэл хоёр нь бие даасан шинжтэй зүйлс гэж тодорхойлсон.Дуализм гэдэг нь латинаар хоёрдмол гэсэн утгатай үг аж.Дуализм нь материаллаг зүй болон оюун санааны эх үүслийн тухай эсрэг тэсрэг үзлийн тухай онол юм.

Декарт онол сургаалаараа дуализмын үзэл санааг хөгжүүлж матера оюун санаа гэсэн хоёр субстанци оршдог материйн шинж чанар нь урт удаан хугацаанд орших байдал харин оюун санааны үндэс нь сэтгэхүй юм гэж Декарт үзжээ.Бие нь материаллаг болон хийсвэр ертөнцийн ялгааг тодорхойлох нь чухал.Сэтгэл нь оюун ухаан сэтгэхүй сүнс зэргээс хамаарна.Сэтгэл бие хоёр огт өөр ертөнцүүд бөгөөд хоорондоо харилцан холбоотой оршдог.Сэтгэл биед бодитойгоор нөлөөлж байдаг.Бие ч сэтгэлд нөлөөлдөг.Сэтгэл бие хоёр бие даасан субстанцууд юм гэж Декарт үзэж физиологийн бүх үйл явцуудыг физикийн хуулийн үүднээс тайлбарлаж байлаа.Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэлийн хөдөлгөөний тодорхой өнгө аясыг илэрхийлэх болсон шунал тачаал бухимдал цухалдал зэрэг нэр томъёонууд нь Декартын хувьд огт өөр утга агуулгатай байжээ.Тэрбээр тачаал,мэдрэмжийг сэрэхүй,төсөөлөлтэй адил сэтгэцийн үйл явцууд гэж ойлгож байв.Бурхан,тэнгэр,газар ч байхгүй гэж ярьж болно.Бид өөрсдийгөө байхгүй гэж яагаад ч бодож чаддаггүй мөртлөө эд зүйлсийн үнэнд эргэлздэг шүү дээ.Энэ бүхнийг сэтгэн бодож байгаа зүйл өөрөө бодитой биш гэж тооцох нь утгагүй.Тиймээс “би сэтгэж байна гэдэг бол оршиж байна гэсэн үг “гэсэн гаргалгаанд хүрч,энэ бол бүх гаргалгааны анхдагч,хамгийн үнэн нь юм хэмээн Декарт өгүүлсэн байдаг.

Интроспекцийн арга буюу биеэ ажиглан тандах арга нь сэтгэцийн тухай мэдлэг эзэмших цорын ганц эх сурвалж гэж үзэж байсан детерминизмийн үзэл санааг цаашид хэрэгжүүлэхэд саад тотгор болсоор байжээ.

Хүртэх,төсөөлөх зэрэг сэтгэцийн үйл явцууд тэдгээрийн үр дүнгийн талаар шууд ба шууд бус бай ямар замаар мэдлэг авах нь Декартын хувьд адилхан зүйл байв.Тэрбээр сэтгэцийн ухамсартай,ухамсарыг рефлекстэй адилтган үзсэн байдаг.

Сэтгэцийн талаарх ойлголтын цаашдын үзэл санаанд Декартын үзэл санаа тодорхой үүрэг гүйцэтгэсэн.Түүний хийсэн судалгаа шинжилгээний ажлын үрээр сэтгэцинй үйл ухамсарлагдахуйн тухай ойголт гүн ухаан,сэтгэл судлалын сэтгэлгээнд анх орж иржээ.

Сэтэгцинй мөн чанар,түүний юмс үззэгдэлтэй харьцах харилцааны талаарх асуудлыг Гоббс,Спиноза нар радикал материалист үзэл санааны үүднээс хөгжүүлжээ.

18 зуунд Англи,Голланд зэрэг улс орнууд дэвшилтэт гүн ухааны төдийгүй дэлхийн шинжлэх ухааны төв болсон юм.Капитализмын хөгжил материаллаг үйлдвэрлэлийг нэмэгдүүлснйи дүнд шинжлэх ухаан эрчимтэй хөгжжээ.

Голландын гүн ухаантан Спиноза /1632-1677/ “Ёс зүй” хэмээх бүтээл туурвисан байдаг.Түүний гүн ухааны гол цөм нь субстанци буюу эх үндэс,мөн чанарын тухай оылголт юм.Мөн чанарын гол шинж нь хамрах зай,сэтгэлгээ хоёр юм.Мөн чанарын хамрах зай нь байгальд,сэтгэлгээний гол шинжүүд нь хүнд илэрдэг.Хүнд бие,сэтгэл хоёр бий.Биеийн
бүтэц сэтгэлтэй далд холбоотой.Сэтгэл бол биеийн хэсэг биш,байгаль дахь санаа,мөн чанарын нэгэн шинж сэтгэлгээ тухайн хүний хувьд илэрч байгаа нь.Бие,сэтгэл хоёр харилцан уялдаатай зэрэгцээ хоёр шугам л гэсэн үг.Эд юм бүхэнд гээч далдын “сүнс”байдаг шиг, хүнд сэтгэл бий хэмээн Спиноза тодорхойл,хүнийг нэгэн салаа үзүүрт сэтгэлгээг илэрхийлэгч биет гэж үзсэн байдаг.

Танин мэдэхүйн хувьд Спиноза нэлээд хүнд боловч нэн сонирхолтой санаа дэвшүүлсэн юм.Таалагдсан зүйлээ сайн зүйл гэж бодох нь танин мэдэхүйн төөргөдөл юм.Бодит зүйлд хандах ерөнхий ойлголтыг танихуйн анхдагч зам нь шүүн цэгнэхүй юм.Энэ нь хоёр дахь зам болох юмсын учрыг олж дүгнэхүйн үндэс болно.Танин мэдэхүйн дээд хэлбэр нь оюун билгийн зөн дотоод бясалгал.Учир нь аливаа юмс,үзэгдлийг зөвхөн мөн чанараар нь дамжуулж,түүний хамгинй ойрын шалтгааныг ухан ойлгосноор сая гүйцэд танин мэднэ гэж Спиноза үзжээ.

Гоббс,Спиноза нар сэтгэц,ухамсрын мөн чанарыг судалж.өөр өөрсдийн дүгнэлтийг гаргасан.Материаллаг ертөнцөд хөдөлгөөнт материас гадна өөр аюул үгүй,сэтгэцийн мөн чанарууд гэдэг нь ертөнцийн юмс үзэгдэлд бодитой нөлөө үзүүлж чаддаггүй хий хоосон үзэгдэл юм гэж ГОббс үзсэн бол Спиноза сэтгэц,сэтгэхүй болон бие махбодийн бодитой оршдог,эдгээр нь бүгд байгаль эхийн гол шинж чанар юм гэж нотолсон байдаг.

Гоббс,Спиноза нар сэтэгцийн мөн чанарыг судлахад өөрсдийн хувь нэмрийг ийнхүү оруулж,түүхийн шинжлэх ухааны хувьд анхных нь болох санаануудыг дэвшүүлсэн байдаг.Үүнд:

v Бие сэтгэл хоёрыг салгаж ойлгох нь зарчмын хувьд буруу юм

v Сэтгэл судлалын судлах зүйл нь сэтгэцийн үзэгдлүүд юм.

v Сэтгэцийн үзэглүүд байгалийн хуулиар тайлбарлагдана.Иймээс сэтэгцийн тухай сургаал материаллаг ертөнцийн ерөнхий онолын нэг юм.

v Байгалийн хуулиуд бол учир шалтгааны хууль.Иймээс сэтгэц нь гаднаас үйлчилдэг хүч,чадвар гэж үздэг.Тепеологизмын үзэл санааг сэтгэл судлалаас салгах ажлыг хийх хэрэгтэй.

17 зууны материализмын эдгээр ололт амжилтууд нь сэтгэцийн үйл ажиллагааны талаарх сэтгэлгээг цаашид хөгжүүлэх арга зүйн урьдчилсан нөхцөл болжээ.

Энэ цаг үеийн өөр нэг томоохон сэтгэгч болох Английн баруун өмнөд нутгийн бяцхан хотноо өмгөөлөгчийн гэр бүлд төрж Оксфордын болон Лондонгийн их сургуулийг дүүргэсэн, гүн ухаантан Жон,Локкын үзэл санаа ч материалист хандлагатай байлаа.Түүний сэтгэл судлалын чиглэлтэй гол бүтээл нь 1690 онд бичсэн “Хүний оюун ухааны туршилт”хэмээх ном юм.Уг бүтээлдээ хүмүүс оюун ухааны хувьд адилхан чадвартай төрөх бөгөөд гадаад ертөнцийн юмс үзэгдлийн тухай бүх мэдлэг,үзэл санаа нь төрөлхийн биш,харин тэдгээрийг хүн биш шинээр олж авдаг гэсэн санааг дэвшүүлж,үзэл санаа төрөлхйин гэсэн Декартын онолд цохилт өгч,хөрөнгөтний маягийн сэтгэлгээтэй байх нь хүн төрөлхтөний хувьд хэвийн зүйл юм гэж үзжээ.Түүний бүтээл шинэ санаа бодлын эх сурвалж нь туршилт юм гэж зарлаж байсан эмпирист үзэл баримтлалынхаа

Хэмээх үзэл баримтлалынхны дагаж мөрддөг гол гарын авлага нь болсон.”Хичнээн ч гүн ухаантан хүний сэтгэлийн тухйа роман бүтээв дээ,гэтэл одоо л нэг юм бүх түүхийг даруухнаар бичсэн мэргэн ухаантан гарч ирлээ”гэж түүний зохиолыг уншсан Вольтер нэгэнтээ бичиж байжээ.

Оюун ухаан үнэн мөнийг яг л нүд гэрлийг тусган авдаг шигээр хүлээж авдаг.Нүд гэрэл тийш чиглэж байж л сая олж харна шүү дээ.Энэ л маягаар оюун ухаан цагаан бол хар биш,тойрог бол гурвалжин биш,гурав бол хоёроос олон гэдгийг танин мэддэг.Хуримтуулсан туршлага дээр бидний бүх мэдлэг үндэслэдэг.Эцсийн эцэст түүнээс л бүх үйл явдал өрнөдөг хэмээн Локк өгүүлжээ.

Танин мэдэхүйн онолын хувьд Локк үндсэндээ материалист байсан боловч материйн оршин байх олон хэлбэрийг үгүйсгэсэн байдаг.Тэрбээр “сэрэл”,”рефлекс”гэсэн сэтгэл судлалын үндсэн хоёр ойлголтын мөн чанарыг судалж,дараах дүгнэлтийг хийсэн байдаг.Үүнд: 1.Мэдрэмжийн эрхтний тусламжтай үүсэж буй рефлекс нь оюун ухааны дотоод хүртэхүйн үйл юм. 2.Ухамсар нь оюун ухаан дахь хүртэхүй юм.Ухамсарын оөъект нь юмсын дотоод чанар биш, харин дүр төрх,төсөөлөл,мэдрэмж юм.

Хүний оюун ухаан цэвэрхэн цаас юм.Мэдлэг туршлагаас бий болдог. Оюун ухааныг энгийн болон нийлмэо санаа бодол гэж хоёр ангилдаг.Энгийн санаа бодол мэдрэмжийн болон
рефлексийн замаар бий болдог оюун ухааны идэвхгүй төсөөлөл юм. Оюуны идэвхитэй үйлдлийн дүнд энгийн бодол санаануудын хооронд холбоо харилцаа үүсэж,шинэ холбоосуудын дүнд нарийн нийлмэл санаа бий болдог.Нийлмэл санаа нь энгийн санаа бодлын нийлэмж юм гэж Локк үзсэн байдаг.

Юмсын шинж чанарт дүн шинжилгээ хийж,туршилт явуулсны үндсэн дээр юмсын шинж чанарыг анхдагч,хоёрдогч гэж хуваана.

Юмсын хэлбэр хэмжээ анхдагч чанар бол өнгө,үнэр,амт,дуу авиа хоёрдогч чанар юм.Эдгээр шинж чанарууд нь бидэнд шууд биш замаар буюу мэдрэхүйн эрхтнээр дамжин хүртэгддэг.Хүн бүр хүртэхүйн нөхцөл байдлаас хамаарч өнгө,амт зэрэг чанарыг өөр өөрөөр хүртдэг гэсэн дүгнэлт хийжээ.

Эмпиризмийн үзэл санааг танин мэдэхүйн онол оруулж ирсэн хүн бол Локк юм.Түүний эмпирист үзэл санаа дуалист Декарт,материалист Спиноза,идеалист Лейбниц нарын рационалист үзэл онолтой зөрчилдөж байжээ.Локк шинэ хөрөнгөтнийг бүх талаар нь төлөөлж байсан хэмээн К.Маркс бичсэн байдаг.

Хийсэн туршлага дээрээ тулгуурлан хийсвэр хэмжихүйн ухаан,механик болон хүний сэтэгл зүйн ерөнхий хуулиуд тухай мэдлэг зэрэг хйисвэр мэдлэгийг эзэмших боломжтой гэж эмпиризм үзэж байсан бол рационалистууд ийм боломжийг үгүйсгэж байв.Сэтгэн бодох үйл ажиллагааны тал дээр рационалистууд бүр өөр хоорондоо санал зөрөлдөөнтэй байжээ.

Эмпиризм ба рационализмын гол төлөөлөгчид болох Декарт,Локк нар “ухамсар бол хүний оюух ухаанд явагддаг хүртэхүйн үйл явц юм”гэж үзэж,ухамсрын талаар ижил ойлголттой байв.Туршлага нь сэрэл тусгал,рефлекс гэсэн хоёр эх сурвалжаас үүсэн бий болдог гэж Локк үзсэн.Рефлекс /refiexio/гэдэг нь латин гаралтай өөрийн сэтгэцийн байдалд дүн шинжилгээ хийх,эргэцүүлэн бодох гэсэн утгатай үг ч гэсэн энэ нэр томъёогоор оюуны үйл ажиллагааны дотоод тусгал гэсэн санааг илэрхийлж байжээ.

Лейбниц сэтгэц,ухамсар хоёрыг адилтгахыг эсэргүүцэж байсан юм.Түүний дэвшүүлсэн нэг чухал гол санаа бол үл ухамсарлахуйн тухай санаа байлаа.Ухамасар гэж зүйл үгүй байсансан бол сэтгэцийн үйл ажиллагааг үрсэн үйл ажиллаагаа тасралтгүй явагдах байгаа гэж бичиж байжээ.Лейбниц үл ухамсарлагдах болон ухамсарлагдах төсөөллийн талаар өөрсдийн санааг дэвшүүлж,ухамсарлагддаг төсөөлөлд анхаарал,ой тогтоолт хоёрыг орулж байсан байна.Лейбниц Ньютоны адил физикийн болон техникийн шинжлэх ухаанй хөгжилд ихээхэн түлхэц өгсөн дифференциаль болон интегаль тооллыг нээсэн.Энэ нээлт нь түүний оюун санааг өөрчлөхөд ихээхэн нөлөөлжээ.Ухамсарын дүр төрх түүнд интегралаар дүрслэгдэж байв.Үл ухамсарлагдах хүртэхүйн тухай Лейбницын ойлголт хязгааргүй тооны тоолол маягаар,сэтгэцийн хөнгөн хөдөлгөөнийг тайлбарлах боломжийг олгосон юм.17 зууны түүхэн нөхцөлд ухамсрын талаарх шашингүй үзэл онолыг боловсруулж байсан нь хүний дотоод ертөнцийг туршин судлах ажлын томоохон алхам болжээ.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны шинжилгээ судалгааны гол объякт байгаа сэтгэцийн бодит байдлын онцгой хэлбэр болох ухамсрын тухай асуудлыг Декарт л анх хөндөж тавьсан юм.Ухамсрын тухай ойлголт бий болсноор ажиглалтаар нээж чадахааргүй сэтгэцийн үзэгдлүүдийг судлах шаардлага гарч иржээ.Декартаас өмнөх үед байгаагүй цоо шинэ зүйл болох үл ухамсарлагдахуйн тухай ойлголт ч мөн 17 зуунд бий болсон байдаг.

No comments:

Post a Comment