Friday, December 11, 2009

Ухамсар гэж юуг хэлэх вэ?

Мөн чанар талаас нь авч үзвэл ухамсар бол хүний тархины шинж, сэтгэцийн тусгалын болон хүний өөрийн зохицуулгын дээд хэлбэр, түүхэн хувьсах хөгжлийн бүтээгдэхүүн хамтдаа мөн. Ухамсарын агуулга нь хүрээлэн байгаа бодит байдал, материаллаг үндэс нь хүний тархи, харин түүний салшгүй үндсэн хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэхүй, харилцаа юм.(С.Л.Рубинштейн) Хувь хүний, бүлгийн, нийгмийн гэсэн ухамсарын 3 үндсэн хэлбэр бий.
Хувь хүний ухамсарыг ерөнхий сэтгэл судлал, нийгмийн ухамсарыг гүн ухаан тус тус судална. Үүний зэрэгцээ логик, нейрофизиологи, нийгэм судлал, угсаатны зүй зэрэг шинжлэх ухаан ухамсарыг судалдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хувь хүний болон бүлгийн ухамсарын үүсэл хөгжил, бүтцийг судалдаг. Хувь хүний ухамсарын шалгуурыг үйл ажилгааны, төрх байдлын гэж харьцангуй хоёр хэсэг болгон хуваан үзэж болох юм. Үүний эхний шалгуурт танин мэдэх, хөдөлмөрлөх, харилцах, үйл ажиллагааны эцсийн үр дүнг хамаатуулдаг. Ухамсарын төрх байдлын шалгуурт биеэ авч яваа байдал, үйл ажиллагааны явц, тэдгээрийн илэрхийлж байгаа сэтгэцийн гадаад илрэл зэргийг хамаатуулж болох юм. Гэвч ухамсарын шалгуурууд нь хоорондоо салшгүй холбоотой. Ухамсарын бүрэлдэхүүн хэсэгт өөрийн ухамсар, мэдлэг, оюун ухаан, анхаарал харилцаа, төрх байдал, үйлдэл, үйл ажиллагаа, ухамсарлагдаагүй зүйл зэргийг хамаатуулж болох юм.
Ухамсарлагдаагүй зүйлд дотоод яриа, санамсаргүй алдаатай үйлдэл (ярианаас үг буруу бичих гэх мэт), зүүд, мөрөөдөл зэрэг хамаарагддаг. Утга ойролцоо үгс: ухаан, сэтгэлгээ, сэтгэх үе, оюун ухаан, оюун санаа гэх мэт.

Ухамсарт ухааны өөрчлөлт Ухамсарт ухаан дараахь шинжээр өөрчлөгдөнө.
1. баримжаа алдагдана.
2. биеийн баримжаа алдагдана
3. танин мэдэхүйн
4. сэтгэл хөдөлгөөний хэвийн биш байдал
5. Юмын ухамсартай байдал алдагдах
6. хийж байгаа зүйл дэс дараалалгүй, эмх замбараагүй
а. ухамсарт хэсэгчлэн балартах
б. ухамсарт ухаан балартах
в. ухамсарт ухаан алдах, ком-нд орох
Эдгээр ерөнхий шинжүүд дээр тусгалд өвөрмөц содон шинжүүд үүсч болно. Эдгээр тусгай шинжүүдийг харгалзан үзнэ.
1. ухамсарт дэмийрэн балартах - Делерей
2. ухамсарт ухаан зүүдчилэн балартах - Онеройд
3. Гүрийдэн балартах – Сумерек
4. Бадамдуулах балартах - Аменция
5. Нойрмоглон балартах - Оглушенность

Делерей Халдварт өвчний хордлогууд, бусад хордлогууд дотор олонтой тохиолддог хичнээн их өндөр халуурна. Тэр хэмжээгээр делерей магадлал ихтэй делерей-д орно. Архины цагаан солионы үед делерей элбэг. Дээр дурьдсан ерөнхий шинж бүр нь илэрнэ. Харин харааны хий үзэгдэл дүрсийг гажуу тусгал хоёрдогч хий үзэгдэл илэрнэ. Илэрч байгаа дэмийрлээс болж янз бүрийн юм ярьдаг. Өглөө өдөр харьцангүй бие нь сайжирна. Харин орой, шөнө, үдэш дээрх шинжүүд илэрнэ. Сэтгэлийн хөдөлгөөний догшрол гэж шөнө нойргүй болоод, өглөө өдөр нь унтаад, хий үзэгдэлд дэмийрэл болон хөдөлгөөн ихтэй болохыг хэлнэ.
Дэмийрэл нь 3 үе шаттай:
1. Их мэдрэмтгий дүрсийн гажуу тусгалтай, айдастай, нойрмоглох үеийн хий үзэгдэлтэй харанхуй үед нүдээ анихад хий үзэгдэл илэрнэ. Зарим нь өглөө сэрэх үед хий үзэгдэл үзэгддэг.
2. Ид үе: Хараа сонсголын жинхэнэ хий үзэгдэл илэрнэ.
3. Хордлого буурч, халуун буурах үед хий үзэгдэл арилаад сульдлын шинж илэрнэ. Энэ үед 3 шатны оронд
- Мэргэжлийн делерей илэрч болно.
- Шивнээ делерей илэрч болно.
- Амандаа үл ойлголцох шивнээ.

Онеройд- зүүдчилэн балартах. Өвчтөн унтаагүй зүүд зүүдлээд байгаа мэт болдог. Энэ үед ухаан балартлын 9 шинж илэрнэ. өвөрмөц шинж тэмдэг: фантази, хажуу тусгал, дэмийрэл хий үзэгдэл илэрнэ. Өвчтөн өөрийгөө хувилуулаад ер бусын фантази ертөнцөд байгаа мэт төсөөлнө. Энэ нь ер бус байдаг. Тэр ертөнцөд оролцоод гол сүм нь гэж үздэг. Хөдөлгөөнөөс харахад бодлогоширсон байдалтай. Тухайн хүнтэй ярилцахад хэцүү. Хэсэг хугацааны дараа саруул болоод тэр ертөнцийн талаар сайн ярина. Хагас ойгүйдлийн шинж тэмдэг тод илэрнэ. Ердийн үйл явдлыг ухаан саруул болохдоо санахгүй. Харин солиорлын шинжийг санана. Энэ шизофрен өвчний үед кататоник-тай хавсран тохиолдно. Мөн органик өвчний үед эпилепси-н органик өвчний үед тохиолдно.
Аменция –н тухай Энэ нь хордлоготой өвчний үед тохиолдно. Бие мах бодийн хэдий хэмжээний хордлого авсантай холбоотойгоор хэт их ядарч сульдсанаар илэрнэ. Ухаан балартлын энэ 9 шинж тод илэрнэ. Дээр нь ойгүйдлын тод, ухамсарт ухаан орсон хойноо ухаан балартлын үеэ санахгүй. Ухаан балартлын үед 2 үндсэн шинж тэмдэг илэрнэ. Уруул унтартах, хэл өнгөртэй байх, холбоогүй сэтгэхүй, эмх замбараагүй хөдөлгөөн хийж, холбоогүй үг яриа орон хэмжээнд догшрол илэрнэ. Мөн мэргэжлийн хөдөлгөөн илэрч болзошгүй. Энэ нь тавилан муутай. Төрсний дараах солиорол нь писихози- н үед их тохиолдно.
Ухамсарт ухаан балартлын 9 шинж Энэ 9 шинж тод илэрнэ. Дээр нь бүтэн ойгүйдлын шинж илэрнэ. Богино хугацаанд үргэлжилдэг содон шинж тэмдэг нь гэнэт ухаан балартна. Ухаан балартах энэ үед өвчтөнд айдас түгшүүр төрүүлсэн, гажуу тусгал дэмийрэл, метаморфция, дерпизаци илэрнэ. Иймээс өвчтөн орчиндоо дайсагналцсан хөдөлгөөн хийнэ. Нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал өндөр. Зарим өвчтөн дэмийрэл нь гэнэт алга болчихдог. Ухамсарт ухаан сэргээсэн үед юу хийж явснаа огт санахгүй. Энэ үед унадаг өвчин эпилепси органик өвчний үед тохиолдно.

Ухамсарт ухаан балартлын үед хийгдэх асрамж, сувилгаа Халдварт өвчнүүд хордлогууд, сэтгэцийн шалтгаануудын улмаас болж ухаан дэмийрэн, бүрийтэн, будангуйран, балартах, сэтгэл хөөрөх, кататоник, сэтгэл түгшүүрлэн гутрах хам шинжүүдтэй илэрдэг.
Сувилгаа: ямар нэг сувилгаа хийтэл юуны өмнө өвчтөнийг хэвтүүлэн, барьж байх шаардлагатай. Уг хүний хүчний хэр хэмжээнээс хамааран 2-3 асрагчийн ойролцоотойгоор өвчтөнг оронд барьж байх болно. Өвчтөнг оронд нуруугаар нь хэвтүүлэн нэг нь гар, нөгөө нь хөлийг барина. Өвчтөн хавьтагсдыг толгойгоороо цохих, хазайх оролдлого гарвал гуравдагч хүнээр (асрагчаар) толгойг бариулна. Барьж байх үед өвчтөнийг өвтгөж болохгүй хэрэв өөртөө ойртуулахгүй ямар нэг эд, юмсаар аюул учруулах хандлагатай бол хөнжил, орны бүтээлгэний аль нэгийг дэрэн дээр барьж оронд хэвтүүлнэ. Улмаар догширлыг хурдан намтгахын тулд апоморфины 0,5%-ийн 1мл уусмалыг арьсан дор тарих. Хэрэв 1-2 цагийн дараа догшрол арилахгүй бол дахин хийнэ. Эсвэл 2,5%-ийн 2 мл аминазины уусмалыг булчинд тарина. Үүнийг тархины өмнө 0,5%-ийн 3-5мл новокайны уусмалаар аминазинаа шингэлнэ. Эдгээрээс гадна 25%, 40%-ийн 5-10мл хүхрийн магнез, нойрсуулах эмүүд, хлоролгидратын клизмийг өргөн хэрэглэдэг. Эдгээрийн зэрэгцээ физиологийн уусмал, 5%-ийн глюкозын уусмал, кофейн, кордиомин, канфор, андагсин, валерян, бүлээн усны ваннад (36,370) оруулах, хөлийг нь дүрэх зэрэг арга хэмжээ өргөн хэрэглэнэ. Мөн өвчтөнийг тусгаарлах, тайван байлгах, үг ойлгох хүмүүстэй сэтгэлийг нь засах тайвшруулах яриа хийж, мөн нойрны эм хэрэглэж болно. Харин дээр дурьсан эмүүдийг зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Хөдөө орон нутагт бол сльфазины 1-2%-ын тосон хольмогийг өгзөгний булчинд 2-4,0 тарина.

Сэтгэл мэдрэлийн ихэнх өвчтөн өөрийхөө байдлыг мэддэггүй хийгээд өөрийгөө эрүүл гэж тооцдог. Ийм учраас тэд өөрийнхөө байдалд болон орчин тойрондоо шүүмжлэлтэй хандаж чадалгүй өөртөө эсвэл орчиндоо аюул учруулах явдал багагүй байдаг. Ялангуяй ухаан балартах хам шинжүүд болон зарим нэг өвчний үед илэрдэг, (хий үзэгдэл захирах, тушаах агуулгатай) дэмийрэл, мөрдөгдөх сэтгэлийн гутралтай өвчтөнүүд өөртөө болон орчиндоо их аюултай байдаг. Сэтгэл мэдрэлийн ихэнх өвчтөн нь хоол унд, эмнээс татгалзах явдал маш элбэг. Эмийг нь сайтар нухаж буцалгаж, хөргөсөн усанд уусган шууд залгиулахад анхаарах хэрэгтэй. Хутга, шөвөг, нарийн бүс даавуу, олс г.м хоолойгоо боож болмоор эд юмсыг өвчтөнд ойролцоо байлгаж болохгүй. Эмнэлэгийн сувилагч асрагч нар амиа хорлох яриатай болон оролдлогоотой өвчтөнийг харж ажиглаж өвчтөнүүдээс нэг минут анхаарлаа салгаж болохгүй. Өвчтөн гэмтэл учруулах хандлага гарч болох бие засах газар явахад дагаж явах шаардлагтай. Өвчтөний өрөөний чийдэнг шөнө унтрааж болохгүй. Уг өвчтөнүүд ихэнхдээ эцэж турж, дорой байдалтай болдог тул гардан сувилгаа үйлчилгээ зайлшгүй шаарддаг. Үүнд: хоолыг нь гардан өгч байх, цагаан хэрэглэлийг нь засаж, кафорын тос түрхэж байх шаардлагтай. Хоолыг нь шууд өгөхөд татгалздаг учир холоос битүү ажиглаж байхад аваад иддэг талтай. Шээс нь хаагдсан үед катетраар авах, үсний ариун цэврийг анхаарч байх хэрэгтэй. Дэмийрэлтэй өвчтөнүүд, өөрийгөө буруушаах, хоол идэхийг хориглосон захирсан сонсголын хий үзэгдэлтэй өвчтөнүүд хоол унднаас татгалздаг. Арга хэмжээ татгалзаад байгаа шалтгааныг тодруулна. Энэ арга хэмжээнүүд нэмэргүй бол 10-16 ед ансулиныг арьсан дор өдөрт нэг удаа тарихад дор нь өлсөж улмаар ихээр хооллодог. Зарим тохиолдолд хүчээр хооллож болдог. (аманд нь цутгах) Амитал, кофенээр саатал тайлах, эмчилгээ хийх нь үр дүнтэй. Эхлээд кофены 20%-н 1мл уусмалыг арьсан дор тариад 4-5 минутын дараа венийн судсанд шинэхэн бэлтгэсэн амиталнаторын 5%-н 3-6мл уусмалыг удаанаар тарина. Хийснээс хойш удалгүй хоолыг өвчтөнд өгнө. Эдгээрээс гадна цэвэр клизм тавьсны дараагаар 0,80%-н натрихлоридын уусмалаар өдөрт 1-2 удаа клизм тавьж болно. Дээр дурьдагдсан хэмжээнүүдийг 1-3 өдрийн турш хэрэглэхэд үр дүн өгөхгүй бол ходоодонд нь зоонд шургуулан хоол унд хэрэглэж болно. Анхааран сувилж байх шаардлагатай байдаг. Ийм байдалтай өвчтөнүүдэд өдөр шөнийн 24 цагт үргэлж анхаарал тавих, тэднээс эмнэлэгийн асрагч сувилагч нар нь нэг ч минут анхаарлаа салгаж болохгүй.

No comments:

Post a Comment