Friday, December 11, 2009

Рефлексийн онол

17 зууны 1 хагаст рефлексийн тухай анхны үзэл санааг Францын эрдэмтэн Р.Декарт дэвшүүлсэн юм.Үүнээс хойш 100 жилийн дараа “рефлекс” хэмээх нэр томъёо шинжлэх ухаанд сая орж ирсэн байдаг.

Энэ зууны үеийн өөр нэгэн томоохон ололт бол зан байдлын /зан төрхийн/ рефлекст шинж чанарын нээлт юм.Рефлексийн тухай анхлан Декарт физикийн онолдоо өгүүлсэн байдаг.Уг ойлголт нь амьд биеийн төрх,байдлыг тусгасан ертөнцийн ерөнхий механик дүр зургийг дүрслэх боломжийг өгсөн юм.Амьд организм болон түүний гүйцэтгэх үүргийг үзэл бодлын шинэ өнцгөөс харж,хүний биеийн бүтэц зохион байгуулалт,үйл ажиллаагааны судалгаанд жинхэнэ эргэлт гарч байсан тэр цаг үед Декартын үзэл баримтлал төлөвшсөн байдаг.Цусны эргэлтийн механизмйн талаарх Гарвейн нээлт биологийн үзэгдлүүдийг тодорхойлдог хүчин зүйлс нь “мөн чанар”болон “хэлбэр” хэмээн үздэг байсан дундад зууны үеийн биологийн үзэл санаанд аймшигтай цохилт өгсөн юм.

Английн эмч,орчин үеийн физиологи,эмбриолгийн шинжлэх ухааныг үндэслэгч Гарвейн Уилъям /1578-1657/ нь цусны эргэлт их,бага хоёр янзын тойргоор явагдана гэж үзэж,бүх амьд организм өндгөн эсээс үүсдэг гэсэн санааг анх дэвшүүлж байжээ.

Зан төрхийн рефлекст шинж чанарын тухай Декартын нээлт нь түүний шинэ үзэл баримтлалынх нь үр дүн байсан ч мэдрэлийн тогтолцооны талаарх мэдлэгийн түвшин нь хангалтгүй байснаас рефлексийн тухай таамаглал нь онолын гүн бат үндэслэлтэй байж чадаагүй аж.

Декартын сэтгэц-физиологийн онол шинжлэх ухааны ач холбогдлоороо Гарвейн онолд хүрч чадаагүй ч материалист детерминизмийн зарчмыгбататган бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Гарвейн нь уг зарчмыг организмын дотоод үйл ажиллагааны тогтолцоо талаас нь баталсан бол Декарт амьдралын хамгийн нарийн төвөгтэй хүрээнд детерминизмийн шинэ арга зүйг нэвтрүүлэх эрин үеийг нээж,амьд талаарх детерминист чиг хандлагыг дэлгэрүүлсэн аж.Мэдрэлийн төв болох уураг тархи болон түүнээс радиус хэлбэртэйгээр тархдаг мэдрэлийн “сувгууд”-аас бүрдсэн мэдрэлийн машины тусламжтайгаар бие махбодийн дотор харилцаа холбоо тогтдог.зүрхний цохилт ,цусны эргэлтээр бусад эрхтнүүдийн байдлыг амархан тогтоож болно гэж Декарт үзэж байв.

Декарт “рефлекс”хэмээх нэр томъёог хэрэглээгүй ч түүний бүтээлүүдэд рефлексийн талаарх үндсэн санаанууд хангалтай тодорхой дурьдагжээ.Декарт нь хүний үйл ажиллааг амьтныхаас эрс өөр гэж үзэж,рефлекс мэдрэлийн тогтолцооны үндсэн шинж юм гэсэн санааг дэвшүүлсэн гэж И.П.Павлов тэмдэглэсэн байдаг.

Рефлекс нь тусгал юм.Рефлексийн тухай ойлголт бий болсон нь хараа зүй болон механикийн шинжлэх ухаануудын ололт амжилтын ачаар бүтээгдсэн сэтгэц-физиологийн загваруудыг хэрэглэсний үр дүн байв.Зан төрхийн янз бүрийн дүр зургийн үндэс нь мэдрэл булчингийн анатомийн бүтэц зохион байгуулалт төдийгүй түүний өөрчлөлтийг тусгадаг бие эрхтний бэлэн байдал юм.Төв рүү тэмүүлсэн мэдрэлийн \утсууд \ \судлууд\_ын нөлөөллөөр гадаад төрх байдлаа өөрчилсөн уураг тархи түүний эд эсүүд өмнөх байдалдаа яг таг эргэн ордоггүй гэж Декарт үзэж байв.Декартийн дараа үеийн натуралистуудийн дунд мэдээлийн үйл ажиллагаа нь сэтгэцийн хүчин чадлаас хамаарна хэмээн үзэж цаг мэтийн аливаа автомат механизмын үйл ажиллагааг дээрхийн адил тайлбарладаг үзэлтнүүд сүрхий олшрох хандлагатай болжээ.

Декарт ч арга зүйн хувьд үүнтэй төстэй дүрмийг баримталж байсан юм.Тэрбээр бидний биеэрээ мэдэрч байдагзүйлийг амьгүй зүйлс ч мэдэрч болно гэж үзсэн байдаг.Тэрбээр амьгүй зүйлс гэж органик биш эд зүйлсийн тухай өгүүлж байсан бус харин механик бүтэц зохион байгуулалттай автомат хүний гараар бүтээгдсэн зүйлсийг хэлсэн байдаг.Мэдрэмж ой тогтоолт гэх зэрэг сэтгэцийн үйл явцуудыг цэвэр механик аргаар загварчилах боломжийг судалсны дунд хэл яриа оюун ухаан гэсэн хүний зан байдалын хоёр шинж л загварчлахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байжээ.

Декарт рефлексийн зарчимд үндэслэн сурах чадвар мэт зан байдлын онцлог чадварыг тайлбарлах оролдлого хийж байжээ.Чухам ийм оролдлого хийсний улмаас түүнийг ассоцианизмийг үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор үздэг.Ятуу харсан нохой мэдээж түүн рүү дайрдаг харин буун дуу сонсмогц зайлан зугтдаг ч ятууг буудах үед гарсан буун дуугаар ятуу руу давхиж очдог болгон нохойг сургаж болно.Өөрийн хүсэл тачаалыг удирдаж сурахад энэ тун чухал.Оюун ухаангүй амьтдын хөдөлгөөнийг бага зэрэг хичээх юм бол өөрчилж болно.Үүнийг хүн дээр бүр амархан хэрэгжүүлж болох юм.Зориг тэвчээр муутай сул хүмүүс ч хичээвэл өөрийн хязгааргүй хүсэл тачаалыг барьж өөрийгөө удирдаж чадна гэж Декарт тодорхойлжээ.Материалист ассоциатив сэтгэл судлалын үндсийг тавигч Английн материалист гүн ухаантан эмч Дэйвид Гартли \1705_1757\Декартын чиг хандлагын талаар бүр бүтэн зууны дараа шүүмжлэн бичиж байжээ.Тэрбээр анагаах ухааныг сонирхон судалж 1749 онд Хүний сэтгэхүйн тухай,түүний бүтэц үүрэг хэмээх бүтээл хэвлүүлжээ.Анатоми,физиологи,эмгэг судлал болон гүн ухааны салбарын баримт сэлтийг хангалттай авч хэрэглэсэн бол Декарт Хүний тухай хэмээх бүтээлдээ дэвшүүлсэн санаагаа хэрэгжүүлж чадах байсан.Баримт сэлт дутагдалтай байсаны улмаас тэр өөрийн санааг дэс дараалалтай хэрэгжүүлж чадаагүй.Декартын санаа дэс дараалал муутай байсаны гол шалтгаан нь түүний дуалист үзэл санаанаас үүдэлтэй юм гэсэн дүгнэлтийг Гартли хийсэн байдаг.Натуралист үзэл баримтлагчдын үзэл санааг хувьсан өөрчлөх замаар Декартын боловсруулсан амьд биеийн зан төрхийн механик үндсийн тухай онол нь мэдрэл булчингийн тогтолцоо болоод түүний гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг идеалист төөрөгдлөөс чөлөөлж чадсан юм.Рефлексийн зарчмыг Германы эмч,химич Г.Э.Шталь/1660-1734/ эсэргүүцсэн байдаг.Амьдралд тохиолдсон үйл явдлууд,физик,химийн баримт сэлтүүдийн хооронд ижил төстэй зүйл байдаг бол тун өнгөцхөн шинжтэй байх ёстой .Нэг ч органик үйл ажиллагаа автоматаар хийгдэхгүй.Бүгд сэтгэцийн хяналтан дор явагдана гэж баталж байв.Сэтгэцийн үүргийг шинэ санаа төрүүлдэг сэтгэхүйн үйл ажиллагаагаар хязгаарласан байдаг.Декартын үзлийг Шталь амьдралыг зохицуулах гэсэн хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэхдээ шууд авч ашигласан байдаг.Бие махбодийн хүлээн авах чадвар болон органик биш биесийн хөдөлгөөний чанарын ялгааг тогтоох анхны оролдлогыг Английн эмч,сэтгэгч Глиссон /1597-1677/ хийжээ.Глиссон механик талыг баримталсан үзэл санааг алдаатай болохыг шүүмжилж туршалтаараа нотлохыг оролдож байжээ.Цочроогчид хариу өгөх булчингийн чадварыг “амдьралын дотоод хөдөлгөөн” гэж үзэж , түүнийг “цочроох чадвар”хэмээх нэр томъёогоор илэрхийлсэн байдаг.Гэвч энэ үеийн байгалийн шинжлэлийн түвшин цочрох чанаруудын мөн чанаруудыг нээх хэмжээнд хараахан хүрч чадаагүй байсны улмаас түүний оролдлого төдийлөн амжилтанд хүрээгүй ажээ.



Мэдрэлийн нийлэмж –холбоосууд



17 зуунд Галилейн дараа хожим нь “шалтгааны”хэмээн нэрлэгдсэн сэрэхүй,хүртэхүйн талаарх шинэ үзэл баримтлал төлөвших урьдчилсан нөхцөл бүрдсэн байдаг.Мэдрэхүйн эрхтэнд далд нууц байдлаар тусгагддаг объектуудын “хэлбэр дүрс”,”төрөл зүйл”-ийн тухай схоластик онолын ноёрхлыг эвдсэнд уг үзэл баримтлалын ач холбогдол оршдог.

Уг үзэл баримтлалынхан сэрэхүйн нь зөвхөн үр дүн,ул мөр юм,сэрэхүй шалтгаан болж чадахгүй,амьдралд нөлөөлж ч чадахгүй гэж үзэж байсан тэр үед Гоббс ч яг ийм дүгнэлт хийсэн байдаг.Мэдэрхүйн шинж чанар гэж нэрлэгддэг шинж чанарууд нь зөвхөн материйн төрөл бүрийн хөдөлгөөн юм.Хөдөлгөөн хөдөлгөөнөө үүсгэн бий болгодог.Хөдөлгөөн бие махбодид үйлчилгээ үзүүлэх боловч,түүний дотоодод юуг шинээр үүсгэхгүй гэж тэр үзэж байсан.

Локкын туршилтын ачаар Шалеын боловсруулсан материйн анхдагч болон хоёрдогч шинж чанарууд,тэдгээрийн ялгааны тухай сургаал болон Декартын онолууд Европ дахинд тархаж чаджээ.Анхдагч шинж чанарууд гэдэг нь урт,нягтрал,хөдөлгөөн,хэлбэр юм.Эдгээрийг салган ойлгож боломгүй.Харин хоёрдогч чанарууд нь өнгө,дуу авиа,амт,үнэр юм хэмээн Гоббс тодорхойлсон.Лейбниц анхдагч болон хоёрдогч шинж чанаруудыг 17 зууны үеийнхээс огт өөрөөр томъёолохыг эрмэлзэж байжээ.Тэрбээр Локкыг эсэргүүцэж,хоёрдогч шинжүүд нь үүсмэл шинжтэй гэсэн санааг нь хүлээн зөвшөөрөхгүй юм.Лейбниц нь детерминст дүн шинжилгээний цоо шинэ ирээдүйг орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд нээж өгч,изоморфизмын үзэл санааг анх түрүүн авч хэрэглэжээ.

Сэрэхүйн тухай ойлголт нь бие махбодийн гадаад талтай тогтоох харилцаа холбоог тусган илэрхийлж байсан бол,хоршил холбооны тухай ойлголт нь бие махбодид өмнө нь явагдаж өнгөрсөн,түүний дотоод харилцаа холбооны талаар өгүүлж байжээ.Харилцаа холбооны энэ механизмыг рефлексийн механизмын адилаар сэтгэцийн оролцоогүйгээр явагддаг,түүнээс эс хамаардаг зүйл гэж Лейбниц үзэж байхад Гоббс сэтгэл судлалын бүх ойлголтыг галилейн механикийн хэлээр тайлбарлахыг оролдож байжээ.Хүний бие махбодид хоёр түүнээс олон биет нэгэн зэрэг үйлдэл үзүүлэхэд сэтгэц нэг л үйлдэлд хариу үзүүлэх боловч бусдынх нь тухай эргэн санах чадвартай байдаг гэж Спиноза мэдрэлийн нийлэмж-холбоосын хуулийг Гоббсоос илүү тодорхой томъёолсон байдаг гэж тэр үзэж байв.

Декарт,Гоббс,Спиноза нар бүгд л мэдрэлийн нийлэмж-холбоосын механик загварыг бүтээсэн боловч тохирох нэр томъёог нь олж хэрэглэж хараахан чадаагүй ажээ.

Харин Локк “Туршилт.....”хэмээх бүтээлийнхээ 4 удаагийн хэвлэлд /1790/ мэдрэлийн нийлэмж-холбоос гэсэн утгыг илэрхийлсэн “ассоциаци” хэмээх нэр томъёог анх авч хэрэглэсэн байдаг.Тэрбээр ассоциацийн механизмыг Декартынхаар ойлгож,ассоциаци нь хэзээ нэгээ цагт эхлэж,дараа нь бүр дадал зуршил болчихсон тэр л замаар явж байдаг хөдөлгөөний шинж төдий зүйл юм хэмээн үзэж байжээ.Мэдрэлийн нийлэмж холбоосууд нь санмсаргүйгээр болон дадал зуршил болсны улмаас үүсэхээс биш ухамсартайгаар үүсэх нь үгүй.Тэдгээр нь зарим хүний ухаан санаанд дараа нь арилахгүйгээр гүн бат холбогдож,нэгдэх нь бий.Мэдрэлийн нийлэмж-холбоосууд нь үргэлж нэг нэгнийгээ дагацгааж байдаг.Жишээ нь: оюун ухаанд нэг шинэ санаа төрмөгц тэр даруй түүнтэй холбоотой өөр нэг санаа бий болж байдаг.Ийм байдлаар хоёроос илүү санаа нийлсэн тохиолдолд хэзээ ч салж сарнихгүйгээр хоорондоо холбоотой ниилмэл санаа болон хувирдаг байна.Үүнийг нийлэмж-холбоос гэж хэлдэг

No comments:

Post a Comment