Friday, December 11, 2009

Сэтгэл судлалын тухай домог

Сэтгэл судлалын тухай домог Сэтгэл судлал хэмээх нэр тмьёо үүсэл эртний грекийн домог үлгэртэй холбоотой ... Тэнгэрийн бурхан Афродитийн хүү эрот Психия хэмээх нэгэн үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдран дурлажээ. Тэнгэр заяат бурхан хөвгүүнээ эгэл үхэх төрөх тавьлантай бүсгүйтэй амьдарлаа холбох болсонд эцгийн сэтгэл гонсойн туйлын таагүй байсан учир тэднийг салгах болололцоотой бүхнийг хийж, олон янзын сорил хийж хөөрхий Психияд тулгахаар шийджээ. Эроттойгоо дахин уулзах хүсэл, хязгааргүй хайрт сэтгэлдээ хөтлөгдөн гоо бүсгүй сорил бэрхшээл бүхнийг амжилттай давж гарахад бурхадын сэтгэл ихэд хөдөлж тэдний хүсэлтийг ёсоор болгожээ. Энэ хооронд дурлалт хар хүү Эрот нь бурхадын эзэн Зевсийг ятган итгүүлж хайрт бүсгүйгээ үхэшгүй мөнхийн дагина болгон хувиргасан байна. Ийнхүү дурлалт хосуудын ариун хайрын нандин холбоо мөнхөрчээ.

No comments:

Post a Comment